Ш.Сайхансамбуу гоё машинаа ингэж гайхуулав

"Нарантуул" худалдааны төвөөр бизнест  хөл тавьсан Ш.Сайхансамбууг мэдэхгүй хүн цөөн биз ээ. УИХ-ын гишүүн болж явсан түүнийг  мэдээж олон бараан мэдээлэл дагдаг. Тухайлбал, түүнийг боксчдын нэр дээр төсвөөс нэлээд их хэмжээний мөнгө тоншиж байсан, "Нарантуул"-ын түрээслэгчдийг хохироосон гэх мэтээр олон саар зүйлд нэр нь холбогдсоор л байдаг. Тэгвэл тэрбээр сүүлийн үед ухаарлын эсвэл ухаан суусан гэмээр зүйл бичиж, ярих болоод байна. Тухайлбал, өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа их л гоё машины хажууд татуулсан гэрэл зургаа хийгээд "Би 14 нас буюу 1973 оноос хөдөлмөрлөж цалингийнхаа үнэ цэнийг мэдэрч эхэлсэн. Татвар төлөгчдын мөнгөнөөс хулгай хийж ам бүлээ тэжээвэл ирэх үйлийн үрийг даахгүй гэж боддог" гэсэн тайлбартай оруулсан байна. Гоё машинаа гайхуулах эв дүйгээ олохгүй байна уу. Эсвэл үнэхээр "Нарантууллын босс"  нас намба суугаад, ухаан суучихав уу мэдэхгүй юм.

Гэхдээ түүний энэ мэт хожимдсон хуурлыг харсан учир мэдэх хүмүүс түүнийг 2020 онд УИХ-д нэр дэвших гээд л бэлтгэл базаагаад байна гэх. Юутай ч түүний гоё машин, гоё үгийг харсан хүмүүс Ш.Сайхансамбууг магтаж, биширсээр байна.