МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс тодорсон эсэх талаар тодрууллаа.
Тэрбээр Шадар сайд болон Батлан хамгаалах, Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигчийн нэр хараахан тодроогүй байна. Бусад 11 сайдад:
1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга - Г.Занданшатар,
2. Сангийн сайд - Ч.Хүрэлбаатар,
3. Эрчим хүчний сайд - Ц.Даваасүрэн,
4. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд - С.Чинзориг,
5. Эрүүл мэндийн сайд - Д.Сарангэрэл,
6. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд - Ц.Цогзолмаа,
7. Хууль зүй дотоод хэргийн сайд - Ц.Нямдорж,
8. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд - Б.Батзориг,
9. Зам тээвэр хөгжлийн сайд - Ж.Бат-Эрдэнэ,
10. Гадаад харилцааны сайд - Д.Цогтбаатар,
11. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд - Д.Сумъяабазар нарыг нэр дэвшүүлсэн болохыг хэллээ.