2017 оны 10-р сарын 11-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.0 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2017 оны 10-р сарын 11-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.8 хувь, үхрийн ястай махны үнэ 3.9 хувь, үхрийн цул махны үнэ 0.6 хувь, ямааны ястай махны үнэ 4.5 хувь, адууны ястай махны үнэ 3.6 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар буурч, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өсөж, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2017 оны 10-р сарын 11-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5910 төгрөг, үхрийн /ястай/ мах 6970 төгрөг, үхрийн цул мах 8325 төгрөг, адууны /ястай/ мах 5025 төгрөг, ямааны /ястай/ мах 4235 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2017 оны 10-р сарын 11-ний байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 10-р сарын 11-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 10-р сарын 11-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.1 хувь, луувангийн үнэ 21.9 хувь, байцааны үнэ 0.6 хувь, сонгины үнэ 0.9 хувиар буурч, хүрэн манжингийн үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 10-р сарын 11-ний байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 1.8 хувиар буурч, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.8 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 4.2 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.6 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.5 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.