Баруун аймгуудын хойд хэсэг, төвийн ихэнх нутгаар өнөөдөр цасан шуургатай

Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр -17-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Онон, Улз голын хөндийгөөр -10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1+6 градус дулаан,бусад нутгаар -5-10 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр цас орж, цасан шуургатай хүйтэн байх юм.

Мөн нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here