Пүрэв гарагт бүх нийтээр амарна

Энэ пүрэв гарагт “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохионо.

Энэ өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчилан бүх нийтээр амрах юм.

Тодруулбал, тус хуулинд "нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ гэж заасан байдаг.

Түүнчлэн тус хуулинд 6 дугаар сарын нэгэн буюу Хүүхдийн баяраар улс орон даяар амарна хэмээн тусгажээ.