Өчигдөр хуралдсан УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Шадар сайд Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хүчирхийлэлд өртөөд эмнэлэгт үзүүлэхээр очсон хүүхдээс 10 мянган төгрөг нэхсэн асуудал гарсан. Засгийн газар, Ерөнхий сайд та үүнийг хэрхэн анхаарч байна вэ” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулаа.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзлэгт орохоор очсон 0-15 насны хүүхдээс хураамж авахаа болино. Ардын Засгийн газрын анхны хуралдаанаар Эрүүл мэндийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан энэхүү журмыг цуцална” гэсэн юм.