Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг УИХ-аар хэлэлцэгдэхгэж байна. Тус хэлэлцүүлэгтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдрөөс /Даваа гараг/ эхлэн орон нутагт ажиллахаар болжээ.
2018 оны Улсын төсөвтэй холбоотойгоор орон нутгийн удирдлага, иргэдийн санал бодлыг сонсох аж. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.23/ хуралдахгүй. Орон нутагт томилолтоор ажилласан гишүүдээ ирэхээр төсөвтэй холбоотой ард иргэдийн өгсөн саналыг нэгтгэн хуралдах аж.