Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах явцдаа цасан нурангид дарагдаж амиа алдсан 14 хүний цогцсыг Улаанбаатарт хотод тээвэрлэн авчраад байна.
Яг одоо сураггүй болсон 17 хүний ар гэрийнхнийг Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд дуудаж цогцос таниулах арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар эх сурвалж хэллээ.
Сураггүй болоод олдоогүй байгаа гурван хүнийг эрэн хайх ажиллагааг маргааш үргэлжлүүлнэ.