Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг байршуулаад байгаа. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод нэг тулгамдаад байгаа асуудал нь хөшөө мөн үү гэдгийг хотын удирлагууд нэг эргэж хараасай. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод албан ёсоор бүртгэлтэй 230 гаруй хөшөө, дурсгал байгаа. Тэдгээрийг тэр болгон арчилж тордорхгүй байсаар зарим нь хүн айхаар хэмжээнд хүрээд байгааг иргэд харж л байгаа. Ер нь манай улсад хөшөө, бунхан байгуулснаар хөгжиж дэвжих байсан бол улс минь аль хэдийн дэлхийн хамгийн сайн хагжил дэвшилтэй улс болох байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Гэтэл Улаанбаатар хотын иргэд хорт утаа, цэвэрлэх байгууламжийн үнэрийн "ачаар" минут тутамд эрүүл мэндээрээ хохирсоор байгааг хотын дарга нь харсаар суугаа ч үүнийг цэгцлэхийн оронд хөшөө дурсгал бариад, нийслэлийнхээ иргэдийг хүчээр аз жаргалтай болгохыг хүссэн бололтой. Тэгвэл Су. Батболдын "мангуу" шийдвэрт нийслэлийн иргэд хариу барьж, өнөөх "аз жаргалтай" хөшөө дурсгалд нь хорт утааны маск зүүлгэсэн байна. Үүнийг хараад нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай хотын дарга аа.