Нэг үеэ бодвол залуус маань үндэсний дээл хувцасаараа гангарах дуртай болоод байгаа. Түүнийг нь ажигласан хүмүүс үндэсний хэв шинжийг агуулсан хувцас урлах болоод байгаа. Гэхдээ "Үндэсний дээл"-ийг бүсгүй хийгээд халаас оруулхаараа шинэлэг болохгүй гэдгийг ухаарах цаг нь аль хэдийн болсон бололтой. Үндэсний хувцсаа загварлаг болгож болно гэхдээ үндсэн хэв маяг буюу хатуу дэг жаяг байдаг гэдгийг мартаж болохгүй.
Хэдхэн хоногийн өмнө жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэгийн хуучин найз залуу “Mixx” хамтлагийн дуучин Б.Болдбаатар буюу Тэмпо дээл нөмгөн өмссөн зураг фэйсбүүкээр цацагдах болсон. Гэтэл энэ нь нэг дэлгүүрийн сурталчилгааны зураг юм гэнэ. Хамгийн эмгэнэлтэй нь тухайн дэлгүүрийнхэн "Монгол дээл" хийсэн ч Монгол ёс мэдэггүй нь тэднийг ичгэвтэр байдалд оруулаад байна.
Монголчууд хэзээнээсээ Монгол эр хүн ялтан болчихоогүй л бол дээл нөмгөн өмсдөггүй ёстой. Тиймээс ч нөмгөн дээлтэй Тэмпогийн зургийг харсан хүмүүс маш их бухимдаж "Энэ муу голнууд юу вэ. Дээл нөмгөн өмсцөн ялтан юмуу эсвэл. Энэ гоёл биш шүү!!! Соёл, ёс заншилийг үгүй хийж байна даа", "Монгол эр хүн ялтан болчихоогүй л бол дээлнөмгөн өмсдөггүй. Бүстэй хүн, бүсгүй хүн гэхийн утга энэ", "Монголоо алдсан муу сайн юмнууд. Хэзээ монгол эр хүн нөмгөн дээл өмсөж байлаа. Ялтан болж дээлээ нөмрөхвий гэж цээрлэдэг. Хийж бүтээсэн чинь сайхан ч амны билэггүй юм хийх юм. Үхсэний чинь далд реклам. Энэ бол үндэстний доромжлол" гэх мэт маш олон постыг оруулж байна. Тиймээс нөмгөн дээлтэй "ялтан" залуусын зургаар ашиг олох гэж санаархаж байсан хүмүүсийн санаархал талаар болж байгаа бололтой. Учир нь эдгээр зургийг харсан хүмүүс тэр дээлийг худалдан авах талаар огтоос бодохгүй гэдэг нь ойлгомжтой. Үндэсний хувцсаар бизнес хийх гэж байгаа л бол жаахан судлаад, мэдчихээд хийвэл яаж байна залуус аа.
Будаач будаач гэхээр сахлаа будна гэгч болждээ. #НөмгөнДээл