Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нар хугацаагаа ажил хаялт зарлахаар болсныг албан ёсоор мэдэгдлээ. 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс Боловсролын салбарт ажиллагсдын цалинг 50-аас доошгүй хувиар нэмэх саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн ч хэлэлцээр үр дүнд хүрч чадаагүй учир 11-р сарын 13-аас хугацаагүй ажил хаялт зарлахаар болжээ.
Ажил хаялтад ерөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим цэцэрлэг, 30 гаруй мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, 20 орчим шинжлэх ухааны байгууллага оролцохоор болжээ. Боловсролын салбарт ажилладаг 70 орчим мянган багш, ажилтан ажил хаялтад нэгдэхээр болсныг өнөөдөр мэдэгдлээ. Боловсролын салбарын багш, ажилтнуудын цалинг 50-аас доошгүй хувиар нэмэх хүртэл ажил хаялт үргэлжлэх юм байна.