УИХ-ын гишүүн Ж.Батзанданг өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд ТЕГ-ын дарга асан Б.Хурц сүрдүүлсэн гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ талаар УИХ-ын даргад төрийн хамгаалалтад орох хүсэлтээ хүргүүлсэн билээ.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тухайн үед яг ямар үйл явдал болсон талаар тодрууллаа. Тэрбээр “УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны асуудлаар бүлгийн гишүүд миний өрөөнд цугласан. Тэр үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурц өрөөнд орж ирж таарсан. Энэ үеэр эрчүүдийн хооронд жаахан маргаан болсон.
Би нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Ер нь эр хүн бол эр хүн шиг л байх хэрэгтэй. Эр хүн гурван хатуу үг, гурван хатуу цохилтыг даадаг байх л хэрэгтэй. Өөр хэлэх зүйл алга. Би Б.Хурцыг дуудаагүй” гэсэн тайлбар өгсөн юм.
Дүрс билэг: