УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар мөрөөс баримтлах мөнгөний бодлого хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан эдийн засгийн гэмт хэрэг хийсэн хэмээн хардаж байгаагаа дуулгав. Тэрбээр "Н.Баяртсайханы өнгөрсөн жил хийсэн мэдэгдлийг эдийн засгийн талаас нь хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Санаатайгаар валютын ханшийг унагах зохион байгуулалттай эдийн засгийн гэмт хэрэг хийсэн байж магадгүй гэж харж байгаа. Хардаж байгаа" гэлээ.
Дүрс бичлэг: