“Голланд сарнай”, “Код”, “Давхар цохилт”, “Дэлхийд дурласан сар” "Рекет" зэрэг киноны дүрээр нь үзэгчид сайн мэдэх залуу жүжигчин бол Б.Мишээл юм. Тэрбээр нэг хэсэг өөрөөсөө арван насаар ах жүжигчин Б.Анхбаяртай үерхэж байлаа. Насны зөрүүтэй жүжигчин хосууд жил гаруйхан хугацаанд хамт байгаад салсан. Гэсэн хэдий ч хэн хэнийхээ тухайд таагүй үгс унагаж үзээгүй. Жүжигчин бүсгүй төд удалгүй үе тэнгийн М.Цэнгүүн хэмээх бизнесийн салбарын царайлаг залуутай хуримлаж анхны үрээ өлгийдөж авсан билээ. Гэсэн хэдий ч түүний Instagram болоод facebook хуудсанд хүүгийн эцэг М.Цэнгүүний зураг огт байхгүй байгаагаас харвал хосууд салсан бололтой.
Түүний фото хором: