Сошиал од Ангууч буюу Б.Баттөр гэх энэ залуу өөрийгөө цахимын хунтайж гэж зарлаагүй ч аяндаа л олон мянган фэнтэй болчихсон гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр хэн бүхний хүсээд олохгүй олон лайк, олон дагагчийг цуглуулсан нэгэн.
Сүүлийн үед тэрбээр олон сурталчилгааны зураг авхуулж, кинонд тоглох зэргээр амжилттай яваа залуу билээ. Дашрамд дуулгахад түүний фэйсбүүкийн нэрийг "охидын ангууч" гэж л шууд утгаар нь ойлгодог болохоос тун ч өрөвдөм түүхтэй гэнэ. Учир нь дунд сургуулийн сайн найз нь нэгэн хөгтэй явдлаас болоод түүнийг Ангууч гэж дуудаж эхэлж. Харин тэр найз нь золгүй байдлаар нас баржээ. “Найзаас минь үлдсэн дурсамж юм даа. Намайг “Хөөе, Ангууч аа” гэж дуудаж байсан нь санаанд минь тодхон үлджээ. Тэгээд л энэ нэрийг өгсөн. Тэрнээс хүмүүс “City Hunter” гэдэг киног үзэнгүүтээ хөөрөөд өгсөн гэж бодно уу, охидын ангууч гэж бодно уу надад хамаагүй” хэмээн яриа өгсөн байдаг юм.