Манлай баатар Ж.Дамдинсүрэн агсны хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуай Дархан хотод нийтийн байранд амьдардаг талаарх мэдээлэл хэдхэн хоногийн өмнө олонд хүрсэн. Уг мэдээлэлтэй зэрэгцээд Их аварга Д.Дагвадорж өөрийн хүндэтгэж явдаг эх орончийн үр удам ийн амьдарч байгаад эмзэглэж байгаагаа илэрхийлээд, түүнд 2 өрөө байр бэлэглэнэ гэж мэдэгдсэн.
Тэгвэл амласан байраа өгч, Лхамжав гуайг байранд нь оруулсан талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Мөн Д.Дагвадорж аваргын ээж н.Пүрэвбадам гуай дээл хийж бэлэглэжээ.