“Х Түц” продакшны бүтээл, Хятадын зохиолч Wang Heng Ji-ийн өгүүллэгээс сэдэвлэсэн “Солиот эх” уран сайхны кино энэ сарын 29-нөөс бүх кино театруудаар үзэгчдийн хүртээл болно.
Киноны ерөнхий найруулагчаар И.Одончимэг, найруулагчаар Ч.Ганзориг, ерөнхий продюссерээр Н.Онон ажилласан бол гол дүрийг МУГЖ И.Одончимэг, СТА Т.Бархүү, МУГЖ Д.Цэрэндарьзав, жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар бүтээжээ.
Эл бүтээлд Монгол ахуй, зан заншил, соёл уламжлал, байгаль эх, ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан, үрээ гэх эх хүний дундаршгүй хайрын тухай өгүүлэх юм.