12.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 3, 2024

Спорт

Шатарчин Д.Батсүрэн есдүгээр сарын шилдэг тамирчин боллоо

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос тодруулдаг "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалт болж, 2017 оны есдүгээр сарын ялагчаар шатарчин хүү Д.Батсүрэн тодорлоо. Уругвай улсын Монтевидео хотноо болсон шатрын Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр олонхийн санал авч шилдэг тамирчин боллоо. Тэрбээр нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон ДӨАШТ-д түрүүлсэн Монгол Улсын түүхэн дэх анхны эрэгтэй шатарчин...

Дэлхийн аварга П.Орхоныг Гавьяат тамирчин цолоор шагнана

ДАШТ-ий алтан медальт, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, улсын хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ Пүрэвдоржийн Орхоныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ. Чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга П.Орхон энэ төрлөөс төрсөн 58 дахь Гавьяат тамирчин юм байна. Гавьяатын цол, тэмдгийг маргааш 11:00 цагаас Төрийн ордонд...

Ч.Санжаадамба: Энэ жилдээ өөр наадамд зодоглохгүй

Монгол Улсын аварга Ч.Санжаадамба "Зууны мэдээ" сонинд байр сууриа илэрхийлжээ. Тэрээр ярилцлагадаа энэ онд ямар ч барилдаанд зодоглохгүй гэдгээ мэдэгджээ. Аварга, төрсөн нутаг болох Тамирын хөндий, Тайхар чулууныхаа бэлээр амарч, сэтгэл санаагаа цэгцэлж яваа аж. Ч.Санжаадамба өнөө жилийн наадамд тавын даваанд өвдөг шороодсон ч хөлийн цэцүүдийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тухайн үед аварга энэ талаар "Би эхэндээ хайн боллоо гэж бодсон. Бөхийн цэцийн зүгээс...

Бөхийн өргөөнд залуу бөхийн барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 12 дугаар сарын 24-нд буюу маргааш 12.00 цагаас сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Ташрамд сонирхуулахад, Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 11 дүгээр сарын ээлжит барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат, жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, залуу бөх Б.Гончигсүрэн 10...

МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит цомын төлөөх футзалны тэмцээн болно

Хэвлэл мэдээллийн ууган байгууллага үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн түүхт ойг угтаж хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд Футзалны хөлбөмбөгийн тэмцээнийг ирэх сарын 14-15-нд Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Футзалны ордонд зохион байгуулна. Тэмцээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын /сонин, сайт, радио, телевиз/ сэтгүүлч, ажилтан албан хаагчид болон хэвлэлийн төлөөлөгчид оролцох бөгөөд байгууллага тус бүр эрэгтэй 8, эмэгтэй 8 тамирчнаас бүрдсэн 1-2 баг бүрдүүлж мэдүүлгээ хүргүүлнэ. Тэмцээнд оролцох багуудын...

Монголын дотачид Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Дота 2 төрлийн алтан медалийн төлөөх тоглолт БНХАУ болон Монголын хооронд өрнөлөө. Эхний ээлжийн тоглолтод Монголын баг илт илүүрхэж, оддын цуглуулга БНХАУ-ын багийг 40 минутанд буулган авсан ч хоёр дахь тоглолтод Хятадын баг учраа олж ялснаар тоглолтын харьцааг тэнцүүлэв. Улмаар гурав дахь ээлжийн тоглолтод Хятадын баг дахин ялалт байгуулан эх орондоо алтан медаль хүртлээ. Монголчууд анх...

Чөлөөтийнхөн дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Чебоксар хотноо энэ сарын 1-2-нд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүч ур чадвараа сорьсон Монгол Улсын шигшээ баг хүрэл медалийн эзэд болов. Энэ жилийн ДЦАШТ-ий А хэсэгт Япон, ОХУ, АНУ, Швед, В хэсэгт Азербайжан, Монгол, БНХАУ, Укрианы багууд багтсан юм. Энэхүү 16 дахь удаагийн тэмцээнд дэлхийн шилдэг найман баг өрсөлдсөн бөгөөд манай улсын баг Азербайжан, Украин, АНУ-ын багийг хожиж, БНХАУ-ын багт...

МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг Ч.Наранбаатар түр гүйцэтгэнэ

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс МҮОХ-ны дүрмийн 21.10-д заасны дагуу МҮОХ-ны орон тооны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр орлон хэрэгжүүлнэ. Ч.Наранбаатар нь нийслэлийн 5 дугаар дунд сургууль, Монгол Улсын багшийн их сургууль, Германы Залуучуудын дээд курсыг тус тус дүүргэсэн. Тэрбээр 1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол Улсын спортын...

Энэ сард чөлөөт бөхийн 3 тэмцээнийг МЧБХ-ноос зохион байгуулна

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос энэ сард 3 тэмцээн зохион байгуулж, чөлөөт бөх сонирхогчдын олон сар хүлээсэн олимпын өмнөх бөхчүүдийн бэлтгэлжилт, тэдний уран барилдаан, өнгө төрхийг шинжих боломж гарч байна. Тухайлбал, маргааш Спортын төв ордонд эхлэх /2020.10.17-18/ Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн .цомын тэмцээнд 10 жинд өрсөлдөнө. Улмаар 10 дугаар сарын 20-нд Спортын төв ордонд гавьяат тамирчин Ц.Энхжаргалын зодог тайлах ёслолд зориулсан...

П.Орхон “Гуравдугаар сарын шилдэг тамирчин”-гаар шалгарлаа

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны уламжлалт шалгаруулалтаар “2018 оны гуравдугаар сарын шилдэг тамирчин”-гаар гавьяат тамирчин П.Орхон тодорлоо. Тухайн сард болсон тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор ийнхүү шалгаруулдаг. Өнгөрсөн гуравдугаар сард Киргизийн Бишкек хотноо зохион байгуулсан чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-ий аварга болсон П.Орхон олонхийн саналаар сарын шилдэг тамирчин боллоо....
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
12.1 ° C
12.1 °
12.1 °
30%
0kmh
0%
Бям
14 °
Ням
15 °
Дав
17 °
Мяг
21 °
Лха
23 °
- Advertisement -

Шинэ мэдээ