-9.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 18, 2025

Спорт

Монголын жүдочид хос алт, хүрэлтэй Их дуулгыг өндөрлүүлэв

Гүржийн Тбилис хотноо 3 дугаар сарын 26-28-нд болсон Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны олимпын эрхийн оноо олгох Их Дуулга тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана хүрэл медаль хүртэв. Ийнхүү Тбилисийн Их дуулга тэмцээнээс Монголын шигшээ баг 2 алт, 2 хүрэл медаль, 1 шагналт 7 дугаар байр эзэлж багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарлаа. Тодруулбал,...

3x3 сагсан бөмбөгчид ААШТ-д өрсөлдөнө

FIBA 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд Сингапур улсад болно. Зургаа дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнөөдөр Сингапурыг зорилоо. Манай эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, эмэгтэй багт Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, О.Хулан, М.Цэрэнлхам нар гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцоно. Азийн...

Ерөнхийлөгч Азийн хэмжээнд амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2018”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа. Азид хоккейн төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээн болдоггүй бөгөөд зэрэглэл тогтоох цомын тэмцээнийг олон улсын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг юм байна. Манай улсын хоккейн тамирчид энэ тэмцээнд сүүлийн найман жил оролцож дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль авч байсан бол энэ жил алтан медаль авч,...

Д.Сумъяа, П.Орхон нар шагналаа гардан авлаа

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, ялагчид шагналаа гардан авлаа. Сарын шилдгээр тодорсон Дэлхийн аварга, Олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Доржсүрэнгийн Сумъяа болон Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нарт МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарын бичгийн дарга Э.Бадар-Ууган нар шагналыг гардуулан өгөв. "Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон...

Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүллээ

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНМАУ-ын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж, мөн Ардын Их Хурлын депутатууд,...

Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан эхэллээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Сар шинийн баярт зориулан зохион байгуулах цуврал барилдаан өнөөдөр эхэлнэ. Тодруулбал Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан “Бөхийн өргөө”-нд аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэх юм. Мөн сумын цолтой болон залуу бөхчүүд хоёрдугаар 12-нд барилдах бол аймаг, цэргийн начин цолтой бөхийн барилдаан 13-нд тус тус болно. Харин хоёрдугаар...

“Токио-2020” олимпын Монголын багийн тугчаар Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нар сонгогдлоо

Олимпын наадамд бэлтгэх Дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг Токиогийн Зуны 32 дугаар олимпын наадамд оролцох Монголын багийн тугчаар сонголоо. Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос жендэрийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаа бөгөөд уг бодлогод нийцүүлэн...

Чөлөөтийнхөн дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Чебоксар хотноо энэ сарын 1-2-нд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүч ур чадвараа сорьсон Монгол Улсын шигшээ баг хүрэл медалийн эзэд болов. Энэ жилийн ДЦАШТ-ий А хэсэгт Япон, ОХУ, АНУ, Швед, В хэсэгт Азербайжан, Монгол, БНХАУ, Укрианы багууд багтсан юм. Энэхүү 16 дахь удаагийн тэмцээнд дэлхийн шилдэг найман баг өрсөлдсөн бөгөөд манай улсын баг Азербайжан, Украин, АНУ-ын багийг хожиж, БНХАУ-ын багт...

Нохой жилийн чансааг улсын харцага О.Хангай тэргүүллээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Уг чансааг Улсын харцага Оргихын Хангай 11025 оноогоор тэргүүлсэн бол улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий 10924 оноотой удаалжээ. Харин 2018 оны Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас эхлэн өнгөрсөн сард болсон шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн барилдаан хүртэлх нийт 13 барилдааны дүнг хамруулсан байна. Ингээд чансааны эхний 50 бөхийг танилцуулж байна. Д/д Овог Нэр Цол Чансаа ...

Монголын жүдочид Бакугийн Их дуулгаас 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

Азербайжаны нийслэлд болж буй “Баку-2021” Их дуулга /Гранд слам/ тэмцээний сүүлийн өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн +78 кг-д хүчээ сорьсон ОУХМ А.Адъяасүрэн Унгар, Бразилын жүдочдыг ялж, аваргын төлөө Германы бөхтэй барилдан ялагдаж мөнгөн медаль хүртэв. Мөн энэ өдөр хүч үзсэн ОУХМ О.Цэцэнцэнгэл +100 кг жинд хүрэл медалийн эзэн болов. Өмнөх өдрүүдэд Монголын шигшээ багаас ОУХМ Б.Ганхайч /63 кг/ мөнгө, Б.Хорлоодой /52...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-9.9 ° C
-9.9 °
-9.9 °
79%
0kmh
40%
Баа
-20 °
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-11 °
Мяг
-19 °
- Advertisement -

Шинэ мэдээ