Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн болно
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд улс орон даяар эхэлнэ. Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээний талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбооноос (2023.11.20) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд...
"Монгол бахархлын өдөр"-т зориулсан барилдаанд улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүллээ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” СХ, “Нутгийн буян” групп, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХК, Даян дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн...
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын дүрмийг шинэчлэн, зохих дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас гаргасан “Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал”-ын талаарх зааврын дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын дүрмийг шинэчлэн, уг дүрмийн...
Нийслэлийн онцгой байдлын газрын баг тамирчид спортын олон төрөлт тэмцээний аваргаар шалгарлаа
Онцгой байдлын байгууллагын 2023 оны спортын олон төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Багийн буухиа төрөлд III байр- Үндэсний аврах бригад, 112,113,179, 186 дугаар ангийн баг тамирчид, II байр- Хойд бүсийн баг тамирчид Тэргүүн байр- Нийслэлийн Онцгой байдлын газрын баг тамирчид эзэлсэн бол Хүчний цогцолбор төрөлд III байр- Нийслэлийн Онцгой байдлын газр II байр- Өмнөд бүс Тэргүүн байр- Хойд...
МУГТ Б.Чинзориг Азийн наадмын аварга боллоо
“Ханжөү 2022” Азийн XIX наадмын боксын төрөлд МУГТ, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Чинзориг алтан медаль хүртлээ.
Тэрбээр аваргын төлөө Тайванийн тамирчин Лай Чү Энтэй тоглож 5:0 харьцаагаар ялснаар энэхүү наадмаас Монгол Улсын баг тамирчдын анхны алтан медалийг зүүсэн юм.
Манай тамирчин 2018 оны Жакартагийн Азийн Наадамд 64 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд 4 жилийн...
Монголын дотачид Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
Дота 2 төрлийн алтан медалийн төлөөх тоглолт БНХАУ болон Монголын хооронд өрнөлөө. Эхний ээлжийн тоглолтод Монголын баг илт илүүрхэж, оддын цуглуулга БНХАУ-ын багийг 40 минутанд буулган авсан ч хоёр дахь тоглолтод Хятадын баг учраа олж ялснаар тоглолтын харьцааг тэнцүүлэв.
Улмаар гурав дахь ээлжийн тоглолтод Хятадын баг дахин ялалт байгуулан эх орондоо алтан медаль хүртлээ.
Монголчууд анх...
М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасав
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 2023 оны Үндэсний их баяр наадмын барилдааны бүх давааг нь хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэлээ.
Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана
“Ханжөү 2022” Азийн XIX наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн -100 кг-ын жинд “Хилчин” спорт хороо, Жи-Мобайл компанийн тамирчин Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна.
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрын даваанд БНСУ-ын Вүн Жон-Хүнийг ялсан юм. Хагас шигшээд манай бөх АНЭУ-ын Жафар Костоевтой оноолт таарч, түүнийг цэвэр ялснаар ийнхүү Азийн наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд аваргын төлөө хүч үзэхээр боллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Ханжоу 2022” Азийн XIX наадамд оролцох шатарчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.09.20) “Ханжоу 2022” Азийн XIX наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох шатрын спортын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ.
“Ханжоу 2022” Азийн XIX наадам энэ сарын 23-наас 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болно. Уг наадамд хамгийн олон буюу 45 орны 10 мянга орчим тамирчин оролцож байгаагаараа...
Морьт харвааны ДАШТ Улаанбаатар хотод болно
Монгол улсын Соёлын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Морьт харваачдын холбоотой хамтран есдүгээр сарын 1-10-нд “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам болон Олон улсын Морьт харвааны холбооны /IHAA/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулж байна. Тодруулбал, есдүгээр сарын 1-3-нд “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам болох бол есдүгээр сарын 6-8-нд ДАШТ-ийг зохион...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-30.9
°
C
-30.9
°
-30.9
°
69%
1kmh
0%
Ням
-15
°
Дав
-10
°
Мяг
-19
°
Лха
-19
°
Пүр
-15
°
- Advertisement -









































