-3.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 20, 2024

Нийгэм

Засгийн газар Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд 25 сая төгрөг хандивлана

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд Засгийн газрын зүгээс 25 сая төгрөг хандивлахаар болжээ. Тодруулбал, Засгийн газрын нөөц сангаас 10 сая, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 10 сая, Эрүүл мэндийн яамнаас 5 сая төгрөг эмчилгээнд нь зориулж гаргахаар шийдвэрлэсэн байна. Мөн Ерөнхий сайдын зүгээс танхимын гишүүддээ хандаж хувиасаа хандив тусламж өгөхийг уриалсан аж.

Малчдын гар дээр хямд үнээр өвс, тэжээл нийлүүлэгдэж эхэллээ

Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхээр 34 аж ахуйн нэгж шалгаран ХХААХҮ-ийн яамтай “бодлогын гэрээ” байгуулсан. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-аас малын тэжээл импортлохоор шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа.Уулзалтаар хямд үнээр худалдаалагдах өвс тэжээлийн хүрэлцээ хангамжийг илүү нэмэгдүүлж ажлаа шуурхайлахыг “бодлогын гэрээ”-ээр үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. Малчдын гар...

Шинэ жилээр зарим боомт амарна

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу шинэ жилийн баяраар хилийн боомтууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, Буянт-Ухаа агаарын замын боомт олон улсын нислэгийн хуваарийн дагуу ажиллах бол Замын-Үүд, Сүхбаатар төмөр замын боомт мөн олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Замын-Үүдын авто замын боомт арванхоёрдугаар сарын 29, нэгдүгээр сарын нэгнийг хүртэл амарна. Харин Алтанбулаг замын боомт амралтгүйгээр 24 цагаар ажиллах нь.

“Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-ыг шалгарууллаа

Нийслэлийн 2017 оны “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Хангарди ордонд боллоо. Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын, ялангуяа Улаанбаатар хотын хамгийн үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнэ нь монгол хүн, хүүхдийн эрүүл мэнд, амьдралын аюулгүй орчин билээ. Нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд үйлчилгээний байгууллагууд /худалдааны төв, зоогийн газар, галт...

Гурван цэгт агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц байна

Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу агаарын чанарын индекс (АЧИ)-ийн 510-аас дээш байна. Харин Харин Нисэх орчимд их бохирдолтой байгаа бол Баруун дөрвөн зам, 100 айл орчимд дунд зэргийн бохирдолтой гарчээ Агаарын чанарын индекс 501 ба түүнээс дээш байгаа бол маш их бохирдолтой бөгөөд удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрдэг...

“Мөсөн хотхон”-ыг нээлээ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь мөсөн сийлбэрийн гайхамшигт бүтээлүүдийг урлаж өчигдөр “Мөсөн хотхон”-ы нээлтийг хийлээ. Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор...

Багш нарт урамшууллыг улирал бүр олгож байхаар боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагч нарт улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгохтой холбоотой журмыг шинэчлэн баталлаа. Журмыг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэх бөгөөд урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгож байх юм.

Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдана

Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалахаар боллоо. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоодгийг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Үүний дагуу маргаашнаас буюу энэ сарын 21-нээс хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалахаар боллоо.

Авлигад холбогдсон цагдаагийн ажилтнуудыг шалгаж байна

АТГ-т шалгагдаж буй хэргийн дотор албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас торгууль нэрээр мөнгө авсан цагдаагийн 4 албан хаагчийн хэрэг анхаарал татаж эхэллээ. Тангаргаа зөрчсөн цагдаагийн ахлах мөрдөгч Б, А, О, Б нарыг Цагдаагийн ерөнхий газар дотоод хяналт шалгалтаар илрүүлж, хэргийг нь Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Ахлах мөрдөгч Б нь эрүүгийн хэрэгт нэр нь холбогдон шалгагдаж байсан этгээдээс мөнгө авсан, албан хаагч О нь эрүүлжүүлэгдсэн иргэдийн...

Улаанбаатарт 9-11 градус хүйтэн байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сулавтар байна . 2017 оны 12 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Завхан...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
snow
-3.9 ° C
-3.9 °
-3.9 °
93%
8kmh
100%
Дав
-4 °
Мяг
1 °
Лха
2 °
Пүр
1 °
Баа
4 °
- Advertisement -

Шинэ мэдээ