-11.9 C
Ulaanbaatar
Бямба, 10 сар 19, 2024

Улс төр

Эмч нар цалингаа 50 хувиар нэмүүлэх хүсэлтээ УИХ-д хүргүүллээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар эмч, эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлыг хөндөн ярилцсан байна. Багш нар цалин нэмэхийг шаардаж, ажил хаялт зарласантай зэрэгцээд эрүүл мэндийн салбарын ажилчид мөн ийм хөдөлгөөн өрнүүлэх болсноо энэ үеэр дуулгалаа. Эмч, эмнэлэгийн нийт ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөгийг төсөвлөдөг юм байна. Эмч нарын...

Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаас батламжилна

МАН-ын IX Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэхээр тогтоод буй. Бага хурлаас гарсан энэхүү шийдвэрийг удахгүй Ерөнхийлөгчид хүргүүлж зөвшилцөнө. Үүний дараа УИХ-ын түвшинд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар батламжлах эсэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчид Бага хурлын шийдвэр хараахан очоогүй байгаа гэнэ. Гэхдээ эл асуудал ирэх сарын 2-нд хуралдах УИХ-ын намрын чуулганы эхний асуудлаар орж ирэх тодорхой юм.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо

Монгол Улсын дараагийн Eрөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалтад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Ухнаагийн Хүрэлсүх 294 гишүүний 188 буюу 63.9 хувийн санал авлаа. МАН-ын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр өдрийн 13.00 цагийн үeэс эхлэн хуралдаж, үүрийн 05.00 цагийн орчимд өндөрлөлөө. Хоёр удаа завсарлаж, нийт 17 орчим цаг үргэлжилсэн тус Бага хурлаар МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас...

МАН-ын 28 дугаар Их хурал 11 дүгээр сард болно

МАН-ын 28 дугаар Их хурал ирэх 11 дүгээр сарын 20-21-нд болно. Их хурлаас Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, намын даргыг сонгох аж. Өнөөдрийн хувьд тус намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Бага хурлаас Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох тухай журмыг боловсруулж гаргах юм.

30 дахь Ерөнхий сайд өнөөдөр тодорно

МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэх юм. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдах аж. Учир нь өчигдөр орой МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан ч эцсийн шийдвэрээ гаргаж чадаагүй байна. Иймээс өнөөдөр Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхмийг хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргах аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Удирдах зөвлөл У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон байна.

Намрын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ

УИХ-аас өнгөрсөн хавар намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан. Үүгээр бол нийт 17 асуудлыг хэлэлцэх юм. Жил бүрийн аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээдэг ч энэ жил амралтын өдөр таарсан тул аравдугаар сарын 2-нд нээх болж буй юм. Чуулганыг нээнгүүт Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг шинээр байгуулах, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, Мөнгөний бодлого зэрэг тодорхой цаг хугацаанд багтаан батлах хуулиудыг хэлэлцэж эхлэх ёстой. УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАНААР...

Х.Баттулга: Бид хүнсний ногоогоо дотооддоо 100 хувь хангаж, экспортод гаргах бүрэн боломжтой улс

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүнсний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангадаг болох зорилт дэвшүүлж, Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ 9 дүгээр сарын 12-ны өдөр Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Мишээл экспо төвд “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд зочилж, үндэсний хүнс үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг үзэж сонирхон, нийслэлчүүддээ дотоодынхоо хүнс, төмс, хүнсний ногоо, зөгийн бал,...

Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Монгол улсыг төлөөлж НҮБ-ын чуулган дээр үг хэллээ

Өнгөрсөн баасан гарагт үргэлжилсэн НҮБ-ын ерөнхий ассамблэйн 72 дахь чуулганд Монгол улсыг төлөөлж, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил үг хэлжээ. Сайд хэлсэн үгэндээ 2030 онд Монгол улс хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг 14 хувиар бууруулахыг амлаж, хоёр хөрштэйгээ хамтарч бүс нутгийн дэд бүтцийн төслүүдэд идэвхтэй оролцох, ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулж, ядуурлыг бууруулахаа мөн амласан байна. Монгол улс Солонгосын хойгийн асуудлыг зөвхөн яриа хэлэлцээрийн замаар шийдэх, тус...

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй руу оймс шидэн эсэргүүцэв

Нийслэл дэх МАН-ын бүлгийн НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайханы нэрийг дэвшүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, тус намын бүлгээс НИТХ-ын даргад дахин өөр хүний нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдэлд хүрсэн байна. Өмнө нь МАН-ын тэргүүлэгчдийн хорооны хурлаас Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нарыг НИТХ-ын даргад өрсөлдүүлэх шийдвэр гаргаад байсан юм.  НИТХ-ын...

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайд болох гэнэ

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өнөөдөр намынхаа гишүүдэд захидал илгээж Ерөнхий сайдад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр захидалдаа “Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна. Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Бага хурлын төвшинд өрсөлдөхөө журмын нөхөддөө мэдэгдэж байна” гэсэн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-11.9 ° C
-11.9 °
-11.9 °
72%
0kmh
0%
Ням
-1 °
Дав
-2 °
Мяг
1 °
Лха
1 °
Пүр
-4 °
- Advertisement -

Шинэ мэдээ