“Улаанбаатар марафон-2025” тэмцээний энгэрийн дугаарыг олгоно
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхлэхэд 12 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар нийт 8800 орчим иргэн гүйхээр бүртгүүлснээс тал хувь нь буюу 4400 гаруй нь 5 км-т бүртгүүлжээ. Маргааш 5 км-ийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэлнэ. Дугаар тараах газруудын байршлыг танилцуулж байна.
Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Хаяг: БГД,...
“Парис-2024” зуны олимпын наадмын 10, паралимпын дөрвөн эрх баталгаажаад байна
Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хуралдаан /2024-04-10/ боллоо. Хуралдаанаар “Парис-2024” зуны олимпын наадмын талаарх танилцуулга мэдээлэл болон шигшээ багийн бэлтгэл ажлын явц, олимпын хотхонд эх орноо сурталчлах “Mongolia house” төслийн танилцуулга, Монгол Улсын багийн бүрэлдэхүүний ёслолын болон спорт хувцасны сонголт зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсаас “Парис-2024” зуны олимпын наадамд 45,...
Азийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг түрүүллээ
3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй баг түрүүллээ.
Манай баг аваргын төлөөх тоглолтод сүүлийн гурван тэмцээний аварга Австралийг 21:18-аар буулгаж авав.
Онооны харьцаа 18:18 болсон эгзэгтэй мөчид А.Ананд алдаатай холын шидэлтээ оновчтой болгож, улмаар торгуулийн шидэлтээ цагаригт хийснээр багтаа ялалт авчирлаа.
Финалын тоглолтод Э.Дөлгөөн 8 оноогоор багаа тэргүүлсэн бол А.Ананд...
3х3 сагсан бөмбөгийн Олимпын оноо олгох тэмцээн Улаанбаатарт болно
"Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран-при тэмцээнийг зургаадугаар сарын 16, 17-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулна. Тус тэмцээн нь “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох албан ёсны цуврал тэмцээнүүдийн нэг юм.
Тэмцээнд дэлхийн шилдгүүд болох Сербийн “ҮБ”, Бельгийн “Антверп”, Латвийн “Рига”, БНХАУ-ын “Футион”, АНУ-ын “Харлем”, Канадын “Торонто”, Польшийн “Лүблин”, Литвийн “Мариянпол”, “Каунас” баг болон Монголын “Улаанбаатар ММС...
Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2023 оны Бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Улаанбаатар, Хөвсгөл, Завхан, Хэнтий, Өмнөговь аймагт тус тус зохион байгуулж байна.
Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын 70 багийн 560 гаруй тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн...
Уяачдад улсын цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасан болзол хангасан уяачдад улсын цол олголоо.
Монгол Улсын Тод манлай уяач цолыг:
Пүрэвийн Батсайхан /Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул/
Хэнгэрэгийн Цогтсайхан /Төв...
Ё.Басхүү ДАШТ-ий хос хүрэл медальтан болов
Дохагийн ДАШТ-ий дэвжээ манайханд хатуухан байсныг хэлэх хэрэгтэй. Учир нь ДАШТ эхэлсэн анхны өдрөөс татами дээр гарсан жүдочид дараалан ялагдаж, үзэгчдийн суудалд шилжсээр байсан нь спорт сонирхогчдыг гонсойлгож орхисон.
Харин "Доха-2023" жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Ё. Басхүү хүрэл медалиар энгэрээ...
Монголын Үндэсний Паралимпын хорооноос баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ
“Парис 2024" Паралимпын наадмын тамирчдын тосгонд Монголын Үндэсний Паралимпын хорооноос баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв.
Тус хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү Паралимпын наадамд амжилттай оролцож, анхны эмэгтэй аварга болсон Олон улсын хэмжээний мастер У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга, Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Д.Махашири нарыг мөнгөн шагналаар шагналаа.
Мөн Усанд...
"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээн болно
Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн "Ирээдүйн мистер-2025" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр Zaisan hill event hall-д зохион байгуулна. Тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болно. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм. Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа онцлогтой. Нийслэлээс хүн амын эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн...
Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт нэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, аваргуудаа тодрууллаа.
Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
84%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-22
°
Ням
-16
°
Дав
-13
°
- Advertisement -








































