“Big Line Film”, “Oranger Entertainment”, “Red Point”-ийн хамтын бүтээл “Хуримын даашинзтай бүсгүй” киноны нээлт энэ сарын 30-нд болно. Тус киноны зохиолч, найруулагчаар З.Батболд ажилласан гэнэ. Тэрбээр үзэгч та бүхний сайн мэдэх “Боолын гэрээ”, “Бурхан өршөөг”, “Аз жаргал & bad boy”, “Сайн уу амьдрал минь” зэрэг киног найруулсан билээ.
Харин гол дүрүүдэд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр болон Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ.
Тус кинонд амьдралд дөнгөж хөл тавьж буй залуусын хайр дурлал, нөхөрлөл, хүн чанарын тухай өгүүлэх гэнэ. Дашрамд сонирхуулахад, “Хуримын даашинзтай бүсгүй” киноны нээлт “Тэнгис” кино театрт 19:00 цагт болно.
her kino yum boldoo