7.1 C
Ulaanbaatar
Даваа, 4 сар 29, 2024

Спорт

Сагсан бөмбөгийн ААШТ Улаанбаатар хотноо болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С.Тулга, Монголынсагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Б.Дамба, “3-ын эсрэг 3” дэлхийн лигийн тэмцээний шилдэг “Улаанбаатар Хангарьд” баг, Дэлхийн оюутны лигийн аварга залуучуудын...

Г.Угалзцэцэг гурав дахь удаагаа дэлхий аварга боллоо

Сонирхогчдын бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 6-8-нд “Улаанбаатар палас”-ын их танхимд болж шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүүн байр эзэлж, гурав дахь удаагаа Дэлхийн аваргын алтан медаль хүртсэн байна. Монголын эмэгтэй тамирчид багаараа түрүүлж, алтан медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Энэ удаагийн ДАШТ-д 40 орны 400 гаруй тамирчин, 100 гаруй албан төлөөлөгч, шүүгч,...

М.Уранцэцэг Ташкентийн “Гран при”-д түрүүллээ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд 15 орны 139 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас найман жүдоч хүч үзэж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодорлоо. Манай жүдочдоос эдгээр жинд нийтдээ зургаан бөх барилдсанаас гурав нь медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг алтан медаль,...

ОХУ-ын жүдогийн шигшээ баг Улаанбаатарт хамтарсан бэлтгэл хийж байна

Жүдо бөхөөр дэлхийд тэргүүлэх их гүрэн ОХУ-ын нэгдүгээр шигшээ баг манай жүдочидтой хамтарсан бэлтгэл хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Тэд манай шигшээ багтай хоёр долоо хоног хамтарсан бэлтгэл хийгээд энэ сарын 28-нд эхлэх Абу Дабигийн “Гранд слам”, залгуулаад ирэх сард Токиогийн Их дуулгад оролцож хүч , ур чадвараа сорих юм. ОХУ-ын шигшээ багт эрэгтэйчүүдийн 66 кг-д Михайл Пульяев /дэлхийн гурван мөнгөн медальт/, Абдулла Абдулзалилов, 73...

“UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөг болно

Улаанбаатар хотын 378 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд “UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөгийг энэ сарын 7-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийлээ. Бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг,...

Ерөнхийлөгч ДАШТ-д амжилт гаргасан өсвөрийн шатарчидтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан өсвөрийн шатарчдыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, шатрын их мастер Ц.Батчулуун, өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт сурагч Д.Батсүрэн, хүрэл медальт сурагч Б.Тэнүүнболд нар оролцлоо. Энэ жил өсвөрийн шатарчин хөвгүүд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, амжилт дүүрэн байгааг...

Д.Сумъяа, П.Орхон нар шагналаа гардан авлаа

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, ялагчид шагналаа гардан авлаа. Сарын шилдгээр тодорсон Дэлхийн аварга, Олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Доржсүрэнгийн Сумъяа болон Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нарт МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарын бичгийн дарга Э.Бадар-Ууган нар шагналыг гардуулан өгөв. "Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон...

Монгол уулчид “АКТРУ” уулын ноён оргилд гарчээ

Монгол Улсын гавьяат тамирчин, Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа ахлагчтай Монголын багийн нийт 13 тамирчин Хойд Чуйгийн нурууны далайн түвшнээс дээш 4044 метрт орших “Актру” ноён оргилд гарчээ. Тус багийн бүрэлдэхүүнд уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчид багтсан байна. Монголын уулчид бүтэн багаар буюу 13 уулчин “Актру” уулын оргилд энэ сарын 27-ны өдрийн 15 цагт хөл тавьсан бөгөөд энэ удаагийн авиралт цаг...

Дэлхийн шилдэг бодибилдингчид Улаанбаатарт өрсөлдөнө

Сонирхогчдын бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах IX тэмцээн 10 дугаар сарын 3-9-нд Улаанбаатар хотод болно. Монголд анх удаа зохион байгуулах уг ДАШТ-д Дэлхийн бодибилдинг, фитнессийн холбооны гишүүүн 134 орны шилдэг тамирчид өрсөлдөх юм. Хамгийн дээд ангиллын энэ тэмцээнд 400 гаруй тамирчин оролцоно. Тэмцээнийг ДБФХ-ноос олгосон эрхийн дагуу Монголын бодибилдинг, фитнессийн холбоо албан ёсоор хариуцан гурван өдөрт зохион байгуулж шилдгүүдийг тодруулна. Тодруулбал, залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны...

Ц.Түмэнбаяр Азийн шатрын аварга боллоо

Киргизийн Бишкек хотноо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатрын анхдугаар тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 13 орны 110 шатарчин сонсгол, хараа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэсэн гурван төрөлд өрсөлдсөн ба Монголын таван тамирчин оролцсон юм. Тэмцээний 'Сонсголын бэрхшээлтэй' иргэдийн төрөлд 46 шатарчин оролцож, ур ухаан сорьсноос Монголын тамирчин Ц.Түмэнбаяр тэргүүлж, Азийн аварга боллоо. Мөн 'Тулгуур эрхтний бэрхшээлтэй' эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн спортын мастер М.Хишигбаяр хүрэл мeдаль...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
7.1 ° C
7.1 °
7.1 °
31%
3kmh
0%
Мяг
14 °
Лха
15 °
Пүр
19 °
Баа
11 °
Бям
15 °
- Advertisement -

Шинэ мэдээ