Жүдо бөхийн дөрөв дэх Дэлхийн аварга төрлөө
Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялж, улмаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч чадав. Аваргын алтан медалийн төлөөх энэ барилдаан 12 минут 56 секунд үргэлжилсэн юм. Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-д А хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга,...
П.Орхон Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандууллаа
Францын Парис хотноо болж буй тэмцээнд өчигдөр манай 4 бөх зодоглосон. Манай бөхчүүд өчигдөр бүгд эхний даваагаа амжилттай давсан боловч хоёр, гурав дахь барилдаанууддаа гурав нь бүдэрлээ.
Харин Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс долоо дахь алтан медалийг авч чадлаа....
Монгол Улсын баг, тамирчид спортын 9 төрөлд өрсөлдөнө
Дэлхийн оюутны спортын "Тайпэй-2017" зуны XXIX Универсиад их наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээ өнөөдөр /2017.08.11/ БСШУСЯ-нд боллоо. Арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, “Азийн оюутны спортын холбоо”-ны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан, МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүгэ нарын холбогдох албаны хүмүүс оролцов. "Тайпэй-2017" зуны XXIX Универсиад их наадам Тайвань улсын Тайпэй хотноо 2017 оны наймдугаар...
Манай сурагчид ОУ-ын математикийн тэмцээнд амжилттай оролцжээ
Энэтхэг улсад зохион байгуулагдсан олон улсын математикийн тэмцээнд манай улсаас 24 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид амжилттай оролцоод иржээ. Энэхүү тэмцээнд оролцсон ихэнх сурагчид медаль зүүснээс гадна өмнөх жилүүдийн амжилтаа ахиулсан байна. Тодруулбал Сант сургуулийн тавдугаар ангийн сурагч н.Энэрэл амжилттай оролцож алтан медаль хүртжээ. Тус тэмцээн нь ахлах, бага, дунд ангиллын дунд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Ирэх 10 дугаар сард "Соробангийн улсын VIII олимпиад" болно
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.08.03/ Японы "Соробангийн сургуулиудын холбоо"-ны тэргүүн Яманака Коожи тэргүүтэй зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
"Монголын соробангийн холбоо"-ны тэргүүн Д.Төмөрбаатарын урилгаар тэд Монгол Улсад зочилж байгаа аж. Ирэх 10 дугаар сард Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан "Монголын соробангийн холбоо" Японы ЭСЯ-тай хамтран "Соробангийн улсын VIII олимпиад"-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Уулзалтын үеэр олимпиадын бэлтгэл...
С.Батцэцэг Монгол Улсын хөдөлмөрийн баатар боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлигийг долдугаар сарын 31-ний өдөр гаргасан билээ.
Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт их цагаан тугт танхимд боллоо. Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан...
Өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэн, спортын амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 2006 оноос хойш ажиллаж байгаа, мөн Олон улсын жүдо бөхийн холбооны Бодлогын зөвлөлийн Ази тивийг хариуцсан тэргүүнээр ажилладаг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үүсгэн байгуулсан жүдогийн акедемид суралцаж, шалгалтаа амжилттай өгсөн өсвөрийн 66 тамирчин шар, улбар шар, ногоон, цэнхэр, бор бүс сертификатын...
Дархан хотод 2200 хүний суудал бүхий спорт цогцолбор баригдаж байна
Бүс нутгийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Спорт, соёл үйлчилгээний цогцолбор” Дархан-Уул аймагт баригдаж байна. Тус цогцолборын төслийг 2011 онд 380 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр эхлүүлжээ. Гэвч 2014 онд тус барилгыг "царцаасан" барилгын жагсаалтад оруулснаар ажил ийнхүү удааширсан байна. Харин энэ жил төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар төслийн ажил урагшилж байгаа аж.
Гэвч ирэх хоёр жилд үлдсэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүй бол барилгын ажилд шаардагдах төсөвт...
С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа.
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн, эх орныхоо нэрийг сайнаар...
“Дэлхийн цомын тэмцээн-2017”-д Е.Ариунзаяа хүрэл медалийн болзол хангалаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.07.27/ “Дэлхийн цомын тэмцээн-2017”-д зочилж, тэмцээний сүүлийн өргийн тоглолтуудыг үзэж сонирхлоо. Энэ сарын 21-нд эхэлсэн 100 буудалт даамын дэлхийн цомын тэмцээнд ОХУ, Монгол зэрэг нийт есөн орны 58 тамирчин оюун ухаанаа сорьжээ. Улмаар тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын тамирчин, дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижов тэргүүлж, удаах байранд А.Гитманский, И.Трофимов нар шалгарав. Харин эмэгтэйчүүдийн төрөлд...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
77%
1kmh
40%
Мяг
-11
°
Лха
-6
°
Пүр
-7
°
Баа
-21
°
Бям
-22
°
- Advertisement -










































