Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялж, улмаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч чадав. Аваргын алтан медалийн төлөөх энэ барилдаан 12 минут 56 секунд үргэлжилсэн юм. Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-д А хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог, хоёрдугаар тойрогтоо Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан. Харин хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Панамын жүдоч Мирьям Роперыг цаг дуусахаас 2 минут 38 секунд дутуу байхад цэвэр ялсан. Гавьяат тамирчин Д.Сумъяагийн хувьд Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга, хоёр дахь эмэгтэй аваргаар тодорсон бөгөөд ДАШТ-ээс хос медаль хүртсэн дөрөв дэх Монгол жүдоч боллоо.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
85%
1kmh
0%
Ням
-13
°
Дав
-14
°
Мяг
-8
°
Лха
-7
°
Пүр
-8
°
- Advertisement -