Арванхоёрдугаар сард цаг агаар ямар байх вэ?
Цаг уур орчны шинжилгээний газраас арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Баруун аймгуудын нутгаар. Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 12 дугаар сард агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, хур тунадас дунджаас...
16 настнууд "Иргэний андгай" өргөлөө
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 63137 хүүхэд 16 нас хүрч байна. Тэдний төлөөлөл болж 850 хүүхэд Төрийн ордонд иргэний андгайгаа өргөлөө.
Ерөнхий сайд Г.Занданшатар иргэний андгай өргөх ёслолд оролцож,16 настнуудад баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр “1924 оны...
Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн далбааг мандууллаа
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм....
Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Хэбэй мужийн Шиньжи хотын төлөөлөгчидтэй уулзаж, Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтад Хэбэй мужийн Шинжлэх ухааны академи, Микробиологийн судалгааны хүрээлэн, Хэбэй Шиньжи эдийн засгийн чөлөөт бүсийн удирдлагын хороо болон үйлдвэрлэгч компанийн төлөөллүүд оролцлоо. Мөн Монголын талаас “Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар болон холбогдох...
Улс тунхагласны 101 жилийн ойн өдөр тохиож байна
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм....
Өнөө шөнө, маргааш цасан шуурга шуурна
ЦУОШГ-аас өнөө шөнө Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурахыг сэрэмжлүүлж байна.
Мөн говийн аймгуудын нутгаар маргааш цас орж, цасан шуурга шуурч, замд хальтиргаа гулгаа үүсэн, үзэгдэх орчин хязгаарлагдах тул малчид, иргэд, тээвэрчид аль болох хол замд гарахгүй, аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.
Хоногт 2200-4400 тонн хагас коксон түлшийг Улаанбаатар луу тээвэрлэж байна
Нийслэлчүүд арванхоёрдугаар сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжинэ. Хагас коксон түлш бол нүүрсийг 500-700 хэмийн өндөр температурт нэрж гаргаж авдаг, цэвэршүүлсэн түлш бөгөөд хатуу түлшний хувьд хамгийн цэвэр түлшинд тооцогддог. Энэ онд нийслэлийн иргэдийн хэрэглээнд зориулан БНХАУ-ын “Шаньси нүүрс-химийн групп”-ийн Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар” компаниас 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг худалдан авахаар гэрээлсэн. Одоогоор...
Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар цолыг:
Монгол үндэстний соёл, сэтгэлгээний үндэс болсон монгол домог зүй, бэлгэдэл зүйн цуврал судалгаагаараа монгол соёлыг тайлан тайлбарлах онол арга зүй, үзэл баримтлал боловсруулж, суурь...
НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо
НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааныг нээж НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө, Г.Ууганбаяр, О.Зундуйдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр нийт 10 асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцуулав.
Ирэх оны нийслэлийн төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум...
ДЦС-5 төсөлд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлнэ
Монгол Улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй анхны стратегийн бүтээн байгуулалт болох Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Тус станц нь 2x150МВт хүчин чадалтай, орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэх бөгөөд утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
76%
0kmh
0%
Мяг
-10
°
Лха
-17
°
Пүр
-19
°
Баа
-15
°
Бям
-18
°
- Advertisement -










































