“Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл" дэд хөтөлбөр баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар өчигдөр “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийг хэлэлцлээ.
Төлөөлөгчдийн зүгээс Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн уг дэд хөтөлбөр, журмыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал дээр хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах, түншлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
Харин журмын...
“Монгол наадам цогцолбор”-ын газрын давхцлын асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барихаар болов
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXX хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын тухай танилцуулга, “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төсөл, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Улсын тусгай хэрэгцээний талбайн...
Ц.Раднаа “Алтан хараацай” цомын эзэн болов
Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо /ММБТСХ/-ны Тэргүүн дээд шагнал Алтан хараацай шагналыг улиран одож буй 2019 онд дэлхийн болон Ази тивийн хөнгөн атлетикийн /ахмад/ мастеруудын аварга шалгаруулах тэмцээний олон төрөлд аварга болж, дэлхийн дээд амжилт тогтоосон Ц.Раднаад гардуулав.
Өнөөдөр Спортын төв ордонд болсон шагнал гардуулах ёслолд ММБТСХ-ны шилдэг ахмад тамирчид оролцсон бөгөөд “Алтан хараацай” цом, өргөмжлөлийг тус хорооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар түүнд гардуулан...
Түлшний зөв галлагааны заавар, зөвлөмжийг хүүхдүүддээ сайн зааж өгөх хэрэгтэй
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон нийт зургаан өрхийн иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Эмнэлэгт гурван том хүн,...
Нийтийн тээвэрт шинэ төрлийн тээвэр нэвтрүүлнэ
“Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлах болов. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байна. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн...
20 мянган тонн мах нөөцөлнө
Нийслэлчүүдийн 2020 оны өвөл, хаврын улирлын хэрэглээнд зориулж 20 мянган тонн мах нөөцлөх бөгөөд үүнд 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.
Цаашид арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээ, зээлийн хугацааг Монгол банкны бодлогын хүү болон оролцогч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцон жил бүр тогтоож байх болов.
Нийслэлчүүдийн өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулж өөрийн болон бусад эх үүсвэрээр мал, мах...
Атрын дөрөвдүгээр аян зарлалаа
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар зарлалаа.
Аяны хүрээнд хөрсний элэгдэл, эвдрэл, үржил шимийн доройтлыг сааруулах, нөхөн сэргээх, ур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан хөгжүүлэх, эрсдэл даах чадамжийг дээшлүүлэх, агроэкосистемийн тогтвортой байдлыг хангаж хүнсний хэрэгцээ, түүний аюулгүй байдлыг бүрэн шийдвэрлэх юм.
“Хан-Уулд үйлдвэрлэв” борлуулалтын цэгийн нээлт боллоо
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 12 дугаар сарын 24-ний өдөр “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Дельта комплекс трейдинг" ХХК-ийн "Монгол Фармер" худалдааны төвд 39м2 талбай бүхий "Хан-Уулд үйлдвэрлэв" борлуулалтын цэг байгууллаа.
Борлуулалтын цэгт Хан-Уул дүүргийн арьс шир, ноос ноолуур, эсгий болон савхин эдлэл, гар...
Төв талбайн сүлд модны гэрлийг асааж, мөсөн гулгуурын талбайг нээлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцсон юм.
Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн гулгуурын талбай нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, 3D лазер нь үзүүлбэр толилуулагдлаа.
Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон...
С.Амарсайхан: Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар байгууллагынхаа хийж хэрэгжүүлсэн, шинээр санаачилсан ажлууд, нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан.
Тус нэгтгэл нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 30 гаруй хувийг хариуцан нийт 23 чиглэлд 230 гаралт 284 хөдлөх бүрэлдэхүүн 1200 гаруй ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилтнуудтайгаар...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-31.9
°
C
-31.9
°
-31.9
°
75%
1kmh
0%
Ням
-16
°
Дав
-10
°
Мяг
-19
°
Лха
-19
°
Пүр
-15
°
- Advertisement -








































