Нийтийн тээврийн зарим чиглэлийн замналд өөрчлөлт орууллаа
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны долоодугаар сарын 31-ний 23.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны 23.00 цаг хүртэл 21 дүгээр хорооллын уулзвараас Далангийн замын уулзвар хүртэл Чингис Соосэ сургуулийн урдуурх автозамыг хэсэгчилэн түр хааж автозамын хучилтын ажил хийгдэхээр болсон.
Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн замналд...
Хотын дарга авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан баг өнөөдөр нийслэлд хийгдэж буй авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар болон...
Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулна
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг баталсан. Гэвч өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон зарим зохицуулалтыг шинэчлэн, хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 62.1 дэх заалтын дагуу олон нийтээс санал авах зорилгоор “Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг Төв банк танилцууллаа.
Хамгийн...
Б.Содномдаржаа нарыг гурав дахь удаагаа шүүнэ
С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр Улсын Дээд шүүхэд болохоор товлогджээ.
Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох энэ хэргийн эхний хоёр шатны шүүхийн шийдвэр гарч, тэдэнд 24-25 жилийн ял оноогоод байгаа билээ. Харин тун удахгүй болох Улсын Дээд шүүхийн хуралдаанаар өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж, эцсийн шийдвэрийг гаргана.
Дээд шүүхийн хурал өмнө нь зургаадугаар сарын 28-нд товлогдоод байсан ч өмгөөлөгчийн...
Гадаадад суугаа монголчууд ОБЕГ-т 75 сая төгрөг хандивлав
Монгол Улсад нүүрлээд буй түймрийг унтраах ажилд нэмэр болохоор хилийн чанад дахь монголчууд 75 сая төгрөгийн мөнгөн хандив цуглуулсныг “Хилийн чанад дахь монголчуудын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн С.Цэрэндэмбэрэл ОБЕГ-т гардуулан өглөө.
Тэрбээр “Монгол Улсад маань энэ жил их хуурай халуун зун болж байна. Үүнээс үүдэн орон даяр гарсан түймрийг унтраахад хилийн чанад дахь монголчууд маань ч гэсэн гар бие оролцож байна. Тухайлбал Швед, Франц,...
Э.Масанорид Соёлын тэргүүний ажилтан цол олгов
Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ноён Э.Масанорид Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулав.
Э.Масанори нь 1996 оноос хойш монголын соёл, урлагтай салшгүй холбоотой ажиллажээ. Түүний монголын соёл, урлагийг сурталчилахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ган-Эрдэнэ СТА (Соёлын тэргүүний ажилтан) цол тэмдгийг гардуулан өгөв.
“Дэлхийн мисс 2017” тэмцээний бүртгэл эхэллээ
“Дэлхийн мисс Монгол 2017” тэмцээн ирэх 10 дугаар сард БНХАУ-ын Саньяа хотод болно.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүсэлтэй бүсгүйчүүдийг бүртгэж байгаа талаар “Мисс Монголиа Team” фэйсбүүк хуудсаар мэдээллээ. Бүртгэлийг ирэх сарын 11-нийг хүртэл “M Plaza” төвийн I давхарт зохион байгуулж байна.
Оролцогчид 10 дугаар сарын 18-ны байдлаар 16 нас 6 сар хүрсэн байх, 26 нас хүрээгүй байх, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, хүүхэд...
1.3 сая тун шүлхийн вакцин ОХУ-аас хүлээн авч вакцинжуулна
Мал, амьтны гоц халдварт өвчин нь дан ганц Монгол Улсын асуудал биш дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд малын гоц халдварт өвчин голомтлон гарч, эдийн засгийн үлэмж хохирол учруулсаар байна. Жил бүр гоц халдварт өвчний тохиолдол нэмэгдэж, шинээр өвчин бүртгэгдэж байгаа нь уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох, гоц халдварт өвчин оношлогдсны дараа...
Жаргалант тосгонд ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийжээ
Улаанбаатар хотод энэ сарын 25-ны өдрийн 16:00 цагийн орчим хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 1, 2 дугаар хэсгийн Жаргалант, Аюуш, Өндөрхааны гудамжуудаар үер бууж 12 айл орон гэргүй болж, 28 айлын гэр хашаа нурж нийт 40 айл өрх өртсөн. Мөн гурван хүний амь нас эрдсэн аюулт үзэгдэл болсон.
Үүссэн гамшгийн цагийн байдал, учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион...
Хүрээ цам-Даншиг наадмын тасалбарыг үнэ төлбөргүй тараана
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг гурав дахь жилдээ ирэх сарын 4-7-ны хооронд зохион байгуулахаар болсон. Олон нийтийг хамарсан, аялал жуулчдад зориулсан хөтөлбөрөө 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх юм. Албан ёсны нээлт наймдугаар сарын 5-ны 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж. Энэ талаар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Их Шанзадва А.Ариунжаргал,...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
3kmh
0%
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-16
°
Ням
-13
°
Дав
-12
°
- Advertisement -











































