Монголд олон улсын номын санг нээлээ
Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн 111 жилийн ойг угтан “Глобал” олон улсын дунд сургууль дэлхийн болон Монголын шилдэг ном, зохиол бүтээлүүд бүхий олон улсын номын сангаа өнөөдөр нээж байна. Тус номын сангийн нээлтэд МУГЗ Ш.Гүрбазар оролцож их зохиолчийн амьдрал уран бүтээлийн талаар нээлттэй ярилцлага өрнүүлэх юм. Тэрбээр их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгээ...
Улаанбаатар хотын ШӨНИЙН ГУДАМЖ нээлтээ хийлээ
Улаанбаатар хот анх удаа шөнийн гэрэлт гудамжтай боллоо. Өнгөрсөн шөнийн 00:00 цагт "Шөнийн гудамж"-ны гэрлийг асаалаа.
Уушгины сүрьеэ гэж юу вэ
Сүрьеэ өвчин нь бие махбодын хаана ч тусаж болдог боловч хамгийн их тохиолдох нь уушгины сүрьеэ юм. Яагаад гэвэл энэ өвчин амьсгалын замаар дамжин халдварладагт оршино.
Бусад сүрьеэ үндсэндээ уушгины сүрьеэгээр дамжин халдварлагдсан байдаг. Сүрьеэ өвчнийг сүрьеэгийн савханцар бактер үүсгэнэ. Энэ бактер нь биеийн гадна дотно үржих чадвартай, ихэнх эм тан тус бактерын хамгаалалтын бүтцэнд нэвчин орж дийлдэггүй болохоор эмчилгээ авах нь маш удаан байдаг.
Энэ...
“Хамтарсан баг”-ийг ажилдаа идэвхийлэн орохыг нийгэм шаардаж байна
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх,таслан зогсоох,хүчирлийлэлд өртсөн хохирогчдод туслах,зөвлөгөө өгөх,хамгаалалтанд авах,хүчирхийлэл үйлдэгчид сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг зургаан хүнээс бүрдсэн “ХАМТАРСАН БАГ” засаг захиргааны анхан шатны нэгж сум хороо бүрт бий. 2007 онд анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухуй хууль болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга “Хамтарсан баг байгуулах тухай” 144 дугаар бүхий захирамж гаргасан. Харин орон...
Б.Батзориг: Бид үйлдвэрлэгч орноос экспортлогч орон болох зорилт тавьж ажиллана
Өнөөдөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг БНХАУ-аас Монгол улсад суугааонц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин-тэйуулзлаа.
Уулзалтын эхэнд энэ онд Хятадын Сэхээ, Мандалын боомт / Дорноговь аймгийн Ханги, Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомт/-ыг 2 тал тохиролцсоны үндсэн дээр БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох боомтын тоо нэмэгдсэн.Цаашид манай хоёр орны хооронд ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох нөхцөлийг таатай болгохын тулд боомтуудын тоог...
Дотуур байрны шинэ стандарт мөрдөнө
2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянга гаруй хүүхэд амьдарч байна. БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Хүүхдийг ивээх сан, Норвегийн тусламжийн байгууллага хамтран анх удаа “Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Үндэсний зөвлөгөөн энэ сарын 4-5-ны өдрүүдэд хоёр өдөр үргэлжлэх бөгөөд ЕБС-ийн дотуур байрны багш, нийгмийн ажилтан, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 170 гаруй төлөөлөгч оролцож байгаа...
НИТХ-ын дарга С.Амарсайханы ах дүүсийн компани Туулын бургасыг хядав...
НИТХ-ын төлөөлөгч болон дарга нь нийслэлийн иргэдийн сайн сайхны төлөө хамаг бие сэтгэл зүрхээ зориулан ажиллах ёстой. Гэвч өнөөдөр нийслэлийнхээ төлөө ажиллах ёстой НИТХ-ын дарга нь Туул голын эрэг дагуу хашаалж байгаад, бургас тайрсан байгаа юм.
Уг нь Туул голын эргийн дагуу онцгой, энгийн тусгай хамгаалалтын бүсэд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэрийн дор тусгай зөвшөөрөл авч бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 52 иргэн, аж ахуйн нэгж,...
Хэвтэн эмчлүүлэгчийн хувцас, дэмжих үйлчилгээний ажилчдын ажлын хувцсыг хангалтаар олголоо
Манай эмнэлэг 800 гаруй эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд, дэмжих үйлчилгээний ажилчидтай үйл ажиллагаагаа явуулдаг билээ.
Жил бүр зөвхөн эмч, сувилагч, асрагч нарын халад, хувцас хэрэгслийг шинэчилж хангалтаар өгдөг байсан бол энэ удаа эмнэлгийн инженер техникчид, тусгай мэргэжилтнүүд гээд дэмжих үйлчилгээний албаны ажилчдаа шинэ хувцас халадаар хангалаа.
Туршилгатай багш Кэмбриджийн IGCSE математикийн шалгалтад бэлтгэнэ
Сурагчдад зориулсан Кэмбриджийн IGCSE математикийн шалгалтад бэлтгэх оройн болон амралтын өдрүүдэд курс хичээллэнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай багш заана.
Ажлын өдрүүдэд 16:40 цагаас,
Амралтын өдрүүдэд 11 цагаас 18 цагийн хооронд хичээллэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар холбогдоно уу. 95655589
Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ
Нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жил 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж, элсүүлэх юм. Өнгөрсөн жил цахим бүртгэлийг зөвхөн хоёр настай хүүхдүүдийн дунд явуулсан.
Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх явц хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд эхний шат цахим бүртгэл юм. Цахим бүртгэл наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна. Бүртгэл хаагдсаны дараа наймдугаар сарын 24-ний өглөөний 09:00 цагт цахим элсэлт...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
8.1
°
C
8.1
°
8.1
°
81%
6kmh
75%
Дав
13
°
Мяг
5
°
Лха
4
°
Пүр
6
°
Баа
7
°
- Advertisement -
