Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагуудад
Нэгдүгээр эмнэлгийн нэн шаардлагатай өндөр өртөнт зарим эмнэлгийн хэрэгсэлд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу үнийн саналыг хүлээн авч байна.
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина
50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар төлөвлөж байна.
Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарлах юм.
Шинэ цэнгэлдэх хүрээлэнг ХУД-ийн нутаг дэвсгэр, Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд, эсвэл...
Мал, амьтан оролцсон тэмцээн зохион байгуулахыг хоригложээ
Өмнөговь аймагтай хил залгаа Дорноговь, Дундговь аймгуудад хонины цэцэг, малын шүлхий өвчний дэгдэлт буурахгүй байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн Засаг дарга захирамж гаргажээ. Уг захирамжаар Өмнөговь аймгийн хэмжээнд мал, амьтан оролцсон ямар нэгэн тэмцээн уралдаан зохиохыг ирэх оны нэгдүгээр сарыг хүртэл хориглосон шийдвэрийг гаргажээ. Мөн мал, амьтаны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар боломжит бүхий талын үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу...
З.Санждорж:Б.Бүрнээ лам намайг зодож буй камерын бичлэг байгаа
Их Хүрээ хийдийн хамба лам З.Санждорж зодуулсан гэх мэдээлэл цахим ертөнцөд цацагдаад хэд хонож байна. Тэгвэл тэрбээр өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, тус дуулианы талаар тайлбар хийлээ. Тэрбээр ярихдаа “Даншиг наадам эртнээсээ уламжлалтай бурхан шашны маш чухал соёлын өв гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Гурван жилийн өмнө болсон наадамд манай Их Хүрээ хийдийн 50 гаруй лам бүх үйл ажиллагаа нь оролцож иргэдэд...
У.Хүрэлсүх: Манай Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэнэ
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсч нэгдсэн шийдвэр гаргаж, асуудал хариуцсан хүмүүст зарим үүрэг даалгаврыг өглөө.
2015 онд Засгийн газрын тогтоолоор төв цэвэрлэх байгууламжийг Концессийн гэрээгээр барихаар шийдвэрлэж, тендер зарлан 5 компани шалгарч эцэст нь Японы “JICA” олон улсын байгууллага, Монгол Францын хамтарсан хөрөнгө оруулалттай “Артелиа Вилл энд транспорт” ХХК-иуд шалгарсан байна....
“Дэлхийн хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байна
НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц баталсан 11 дүгээр сарын 20-ны өдрийг 2017 оноос эхлэн “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.
Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Эл өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох үйл ажиллагаа, санал санаачилга өрнүүлдэг.
Монгол Улсад...
Хамгийн том “Хүннү” дээлийг олон нийтийн хүртээл болгов
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр боллоо.
Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монголчууд өөрийн түүх соёлын онцлогоо дэлхий дахинд сурталчлах боломж Үндэсний их баяр наадмын өдрүүдэд...
Монгол бөхөнгийн тоо толгой өссөн байна
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч тооллого судалгааг 2021 оны 10 сарын 30-наас 11 сарын 8-ний өдрүүдэд хийлээ. Хээрийн судалгааны ажлын үр дүнд монгол бөхөнгийн тоо толгой 10 мянга орчим байгааг тогтоожээ.
Дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөнгийн тоо толгойг тогтоох, цаашдын хамгааллын арга хэмжээг зөв төлөвлөхөд шаардлагатай мэдээлэл цуглуулахдаа...
IPO гаргах ажлын хэсгийнхэн амралтгүй ажиллаж байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрөгч оны зургадугаар сард УИХ-аас гаргасан 73 дугаар тогтоол буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хэлбэрээр гаргах ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан билээ.
Тодруулбал, энэ сарын 11-ны өдрөөс эхлэн IPO гаргах ажлын хэсгийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусахаар болжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүдээр ороход л тэнд завгүй...
Улаанбаатарт шинээр баригдаж байгаа дөрвөн гүүр 2020 онд иж бүрэн ашиглалтад орно
Нийслэл хотод БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 4 том гүүрийн барилгын шинэчлэлийн ажил хийгдэж байна.
Туул гол дээгүүрх Баянзүрхийн гүүрийг шинээр барих төслийн ажлын талбайд хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг очлоо. Гүүрийн барилга шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни Констракшн групп Монголиа” ХХК ажиллаж байна. Гүүрийн барилгын ажил энэ оны 5 сард эхэлсэн юм.
Баянзүрхийн үндсэн гүүр 321 м, өргөн 22.6 метр. Тээврийн хэрэгсэл 4 эгнээгээр зорчих боломжтойгоос...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
76%
0kmh
0%
Мяг
-10
°
Лха
-17
°
Пүр
-19
°
Баа
-15
°
Бям
-18
°
- Advertisement -








































