Нутгийн хойд хэсгээр маргааш цасан шуурга, өмнөд хэсгээр шороон шуургатай
Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Гол болон туслах гудамж, замд засвар, шинэчлэлийн ажил хийж байна
Зам засвар, арчлалтын мэдээллийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар өглөө. Тэрбээр “Хотын гол болон туслах гудамж, замуудад засвар, шинэчлэлийн ажил хийж байна.
Энэ хүрээнд 22-ын товчооны чиглэлд 2200 ам метр талбайн нөхөөс, нүхэн эвдрэл засварлах ажлыг хийсэн. Мөн Эмээлт, Хүй 7 худагийн замын нүхэн эвдрэлийг засах ажлыг зургаадугаар сарын 25-нд дуусгахаар ажиллаж байна....
Ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2023.06.27/ Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс, Хэнтий зэрэг 11 аймгийн 32 суманд 70 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.
Тухайлбал, сүүлийн 72 цагийн хугацаанд цаг агаарын хэт халалт, гэнэтийн хүчтэй салхи шуурга, аянга цахилгаанаас шалтгаалан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад сумдад нийт 5 удаагийн хээрийн гал түймэр гарлаа.
Тариалсан хүнсний ногооныхоо тал хувийг хурааж аваад байна
Улсын хэмжээнд есдүгээр сарын 29-ний байдлаар тариалсан хүнсний ногооныхоо 48.9 хувийг, төмсний 50.7 хувийг хурааж аваад байна.
Мөн 28.6 мянган га талбайгаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс 26.4 мянган га-гаас 34.8 мянган тонн улаанбуудай хураан авсныг ХХААХҮЯ мэдээллээ. Түүнчлэн, 9.2 мянган га-гаас 82.2 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 72.9 мянган тонн хүнсний ногоо, 20 мянган га-гаас 35.8 мянган тонн тэжээлийн ургамал, 9...
Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо
Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг. Ийн их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас нийслэлийн хэмжээнд өглөөнөөс хойш үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг үе шаттайгаар соруулж...
Хувийн болон улсын сургуулийн нийт 215 сургуулийн автобус сурагчдад үйлчилнэ
Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Харин хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140 автобус нийт 215 автобус сурагчдад үйлчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган...
Малчид "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Загийн усны хоолойн гүний ордоос шугам татах болон Нүүрс баяжуулах үйлдвэрийн нөлөөллийн бүсийн малчдыг уурхайн үйл ажиллагаа, компаниас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, төсөл гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах нэг өдрийн аялалыг Цогтцэций сумын багийн Засаг дарга нартай хамтран зохион байгууллаа.
Компаниас хэрэгжүүлж буй Загийн усны хоолойн...
“Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцооны олон улсын стандартын гэрчилгээ гардаж авлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг Франц улсын Афнор группээс баталгаажуулан хэрэгжүүлж ирсэн.
2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Монсертф ХХК-тай хамтарсан ажлын хэсэг байгуулан ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо стандартыг...
Туркийн ард түмэнд 35 гэр, 15 майхан хандивлалаа
Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан туркчүүдэд туслах аянд нийслэлийн удирдлага, есөн дүүргийн ЗДТГ, нутгийн захиргааны байгууллагуудын хамт олон нэгдлээ.
Тодруулбал, нийслэлийн зүгээс байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслахаар 35 гэр, 15 асар майхныг хандивлаж буйн эхний ээлжийн иж бүрэн 10 гэрийг Бүгд Найрамдах Турк Улсаас...
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 16671 айлын орон сууц ашиглалтад орлоо
Иргэдийн амьдрах, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх хүрээнд Улаанбаатар хотод цөөнгүй ажлыг хийгээд байна. Тухайлбал, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төслийн хүрээнд нийт 3133 айлын 25 орон сууц ашиглалтад ороод буй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 16671 айлын орон сууц ашиглалтад орлоо. Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт төвлөрсөн инженерийн шугам...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
60%
1kmh
4%
Лха
-8
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-22
°
Ням
-15
°
- Advertisement -





































