Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 16671 айлын орон сууц ашиглалтад орлоо
Иргэдийн амьдрах, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх хүрээнд Улаанбаатар хотод цөөнгүй ажлыг хийгээд байна. Тухайлбал, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төслийн хүрээнд нийт 3133 айлын 25 орон сууц ашиглалтад ороод буй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 16671 айлын орон сууц ашиглалтад орлоо. Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт төвлөрсөн инженерийн шугам...
Алтай хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарлаа
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн тойруугийн гудамж буюу "Алтай хотхон" орчимд хур борооны улмаас авто замын болон явган хүний замын зорчих хэсэг усанд автдаг байсан. Тогтсон усыг соруулах арга хэмжээ авч ажилладаг байв. Тэгвэл тус байршилд борооны ус зайлуулах 437 метр шугам угсарлаа.
Зогсоолын менежмент, засвар, арчлалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэнэ
Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг төлөвлөх, барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах болон нэгдсэн удирдлагын системд холбох ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.
Сүүлийн 10 жилд хүн амын тоо...
Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ
АХБ-ны санхүүжилтээр Ховд, Дундговь аймагт дээрх төвийг барьж ашиглалтад оруулсан бол өнөөдөр Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ. Улсын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулж байгаа билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцож хэлсэн үгэндээ, -Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн олон талт хөгжлийн тогтолцоог төлөвшүүлэх, нийгмийн тэгш оролцоог хангах зорилт...
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний академик сургалтаар эхэллээ
Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь “Ослын удирдлагын тогтолцоо” сэдэвт удирдах бүрэлдэхүүний академик сургалтаар эхэллээ.
Нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцож, нийт бүрэлдэхүүнд хандан амжилт хүссэн юм.
С.Амарсайхан: Чанар нь амжилттай бизнес, засаглалын зөв тогтолцоо, амьдралын баталгаа юм
Чанар, стандарт нь эдийн засаг, бизнес талаасаа засаглалын зөв тогтолцоо, амжилттай бизнес болдог. Мөн эрүүл нийгмийн харилцаа, бидний амар тайван амьдралын баталгаа юм гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр болсон Үндэсний чанарын чуулганыг нээж хэлэхдээ онцоллоо.
Тэрбээр, “Чанар бол стандартын илэрхийлэл. Стандарт нь чанарын баталгаа байдаг” гэдгийг тэмдэглэн хэлээд, улсын хэмжээнд бүх түвшинд чанар, стандартыг өдөр тутмынхаа ажил, үйлчилгээ, амьдралдаа эрхэмлэн, түүгээр дамжуулан чанартай бараа,...
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгийн шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулна
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,
Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийтийн болон амины орон сууцны бүсийг тогтоох, шинэчлэн боловсруулахНийслэлийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгийн шинэчилсэн бүртгэлийн зохион байгуулахНийслэлийн иргэдийн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхОрон нутагт мах худалдан авах явуулын цэг ажиллуулах боломжийг судалж, холбогдох...
"ДУБАЙ ЭКСПО 2020"-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй “ДУБАЙ ЭКСПО 2020” “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” уриатайгаар нээлтээ хийлээ. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 6 сарын туршид зохион байгуулагдах "ДУБАЙ ЭКСПО 2020" үзэсгэлэн арга хэмжээ 438 га талбайг хамарч, 191 улс өөрийн улс орноо дэлхий дахинд сурталчилан таниулан...
Тавантолгой-Зүүнбаян чиглэлд ногоон зурвас байгуулах ажлыг Төрийн өмчит компаниуд эхлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлд ногоон зурвас байгуулах ажлыг төрийн өмчит компаниуд эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль Орчин Аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат, Салбарын Шуурхай Удирдлага, Дотоод хяналтын газрын дарга...
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Улаанбаатар хотод нээлээ
Ард иргэдийнхээ хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаа ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан эхлүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж буй. Тэгвэл энэхүү хөдөлгөөнийг өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод нээлээ.
Энэ үеэр Нийслэлийн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
77%
1kmh
40%
Мяг
-11
°
Лха
-6
°
Пүр
-7
°
Баа
-21
°
Бям
-22
°
- Advertisement -







































