Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 26 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 81.1 хувьтай байна. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар танилцуулав.
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсрууллаа.
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 2...
Хоногт 2200-4400 тонн хагас коксон түлшийг Улаанбаатар луу тээвэрлэж байна
Нийслэлчүүд арванхоёрдугаар сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжинэ. Хагас коксон түлш бол нүүрсийг 500-700 хэмийн өндөр температурт нэрж гаргаж авдаг, цэвэршүүлсэн түлш бөгөөд хатуу түлшний хувьд хамгийн цэвэр түлшинд тооцогддог. Энэ онд нийслэлийн иргэдийн хэрэглээнд зориулан БНХАУ-ын “Шаньси нүүрс-химийн групп”-ийн Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар” компаниас 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг худалдан авахаар гэрээлсэн. Одоогоор...
Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон-ыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон-ыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын худалдааны төвтэй хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт, Гадаад харилцааны сайдын санаачилгаар Монгол Улсад зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон...
Хятадын аялал жуулчлалын салбарын топ 22 ААН-ийн төлөөлөлтэй уулзалт хийв
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын тэргүүлэх чиглэлийн 22 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзан Монголын аялал жуулчлалын салбарт шинээр нэвтэрч буй арга хэмжээний тухай мэдээллийг өгөв.
БНХАУ-Монгол аялал жуулчлалын шат дараалсан үйл ажиллагааг явуулж харилцан үр өгөөжтэй ажиллана. Тухайлбал:
Цайны их зам гурван улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг эргэн сэргээх;Хил орчмын аялал жуулчлалыг хамтран явуулна.Аялал...
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 125 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 7869 нь буюу 6.3 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна. Энэ талаар НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ахуйн машин техникийг шинэчиллээ. Тодруулбал, БНХАУ-ын “Sany” үйлдвэрээс жижиг оврын экскаватор зургаа, дэлхийн шилдэг “Cat” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Barlo world” ХХК-иас том оврын 1.9 шоо метр шанагатай “Cаt330” загварын нэг экскаваторыг нийлүүллээ. Эдгээр машин техникийг ГУББГ,...
“Токио тунхаглал 2023” хамтарсан мэдэгдэл гаргалаа
-Шударга, хүртээмжтэй нийгмийг цогцлооход дэлхийн хотууд нэгдэнэ-
“G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форум Японы Токио хотноо болж өнгөрлөө. Дэлхий дахинд, хүн төрөлхтөнд, хотуудад тулгамдаж буй асуудлууд, бэрхшээл сорилтуудыг хамтдаа даван туулах талаар хэлэлцэж, цаашид шударга, тогтвортой нийгмийг бүтээхийн төлөө хотын удирдлагууд туршлагаасаа хуваалцан, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Цаашдын хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн энэхүү...
Улсын хэмжээнд бэлтгэсэн хадлан 193.1 мянган тонноор нэмэгджээ
Улсын хэмжээнд 2025 оны 9 дүгээр сарын байдлаар 120.2 мянган тонн үр тариа, 60.6 мянган тонн төмс, 99.8 мянган тонн хүнсний ногоо, 43.0 мянган тонн таримал тэжээл хурааж, 595.8 мянган тонн хадлан, 9.3 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.
Хөвсгөл, Орхон, Булган, Төв, Сэлэнгэ аймагт хураасан үр тарианы 3.9-48.5 хувийг, Баян-Өлгий, Өвөрхангай, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт нийт төмсний 4-38 хувийг,...
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны 10 га газарт жилд 1.5 сая тонн хог хаягдал шатааж, хоногт 35 МВт эрчим хүч гаргах үйлдвэрийг 2025-2028 онд барих юм. Нийслэлд нийт хог хаягдлын 88.6 хувийг булж устгадаг бол ердөө 11.4 хувийг дахин боловсруулдаг. Хогийг булж устгах арга нь байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй, метан хийг ихээр ялгаруулдаг....
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
64%
2kmh
40%
Дав
-10
°
Мяг
-11
°
Лха
-6
°
Пүр
-7
°
Баа
-21
°
- Advertisement -









































