Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Ханнс-Зайделийн сантай хамтран "Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2024.11.28) зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох гэмт...
Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ
ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар ажиллаж, алба хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэл үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм.
Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 20 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 225 хүний амь нас, иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагын 6.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан....
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
"Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталж, журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж, зарцуулалтад хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 26-ны 03 дугаар тогтоол, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 11 дүгээр сард 2.4 сая тонн нүүрс борлуулж, 3.4 сая тонн нүүрс ачлаа
2025 онд нүүрсний зах зээл уналттай, борлуулалт, экспортын хэмжээ буурсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, борлуулалтыг идэвхжүүлэх, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 11 дүгээр сард энэ оны хамгийн өндөр борлуулалтыг хийж, компанийн түүхэн дэх хамгийн өндөр ачилт хийлээ.
Биржийн арилжааг идэвхжүүлж 2025...
ГХУСАЗЗ-ИЙН 4 ДЭД ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн шинэчлэн батлагдсан бүрэлдэхүүний анхны хуралдаан өнөөдөр (2024.10.29) болж, үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний 9 сарын явцын хэрэгжилтийг танилцуулж, хэлэлцлээ.
Хурлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга О.Алтангэрэл удирдаж, тус зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, яамны харьяа байгууллага, агентлагийн дарга нар танхимаар, зөвлөлийн гишүүд болох Авлигатай тэмцэх...
УОК-ын хуралдааны шийдвэрүүд
Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын хуралдаан боллоо.
Хуралдаанаар УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлбэ, Дунд гол үерлэсний улмаас усанд автсан барилга байгууламжаас ус соруулах, үерийн далангийн суваг шуудууг өртөгтгөх арга хэмжээнд шаадлагатай текникийг шуурхай дайчлан гаргах, Нийслэлийн онцгой комисст дэмжлэг үзүүлж ажиллахыг Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын орлогч дарга Г.Сайханбаяр,...
ХЗДХЯ болон БНСВУ-ын Хуульзүйн яам хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад албан ёсоор төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр (2024.09.30) Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хууль зүйн яам хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн...
Дэлхийн аялал жуулчлалын өдрийн мэндийг хүргэе
НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр хэмээн тэмдэглэдэг.
Монгол Улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн болж, 2007 оноос хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэж, аялал жуулчлалыг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байгаа.
Энэ жил "Дэлхийн аялал жуулчлал"-ын өдрийг угтан...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймаг, Бэрх тосгонд Дулааны станцын нээлтэд оролцлоо
Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Засгийн газраас 40 жилийн дараа тус тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд дулаан хангамжийн дэд бүтцийг цогцоор шинэчилж, дөрвөн км дулааны шугам, дулаан дамжуулах хоёр дэд төвийг ашиглалтад оруулж, барилга угсралтын ажил дуусаж, дулааны станцыг бүрэн хүчин чадлаар...
“Таван толгой” түлш компанийн удирдлагууд эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэлээ
Жил бүрийн Мартын 8-наар эмэгтэйчүүдээ баярлуулдаг байгууллага болгоны соёл байдаг. Удахгүй 4 жилийн ойгоо тэмдэглэх “Таван толгой түлш” компанид 365, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв” болон гэрээт борлуулалтын цэгүүд гээд нийт 1500 эмэгтэй ажил хөдөлмөр эрхлэж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, “Таван толгой түлш” компанийн удирдлагын эрчүүд гал тогоонд ажилладаг бүсгүйчүүдээ амраан, нийт ажилчиддаа гэнэтийн бэлэг барьлаа.
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
77%
1kmh
40%
Лха
-18
°
Пүр
-18
°
Баа
-18
°
Бям
-18
°
Ням
-14
°
- Advertisement -






































