Эрүүл ахуйн шаардлага хангахгүй 3068 ширхэг тоглоомыг хураав
Энэ сарын 10-ны өдөр Замын-Үүд боомтоор гарал үүсэл тодорхойгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 22 хайрцаг /3068 ширхэг/ үлээдэг тоглоомыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн хураан авчээ.
Д.Оюунхорол сайд 3000 орчим хүүхэдтэй хамт баярлалаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Хүүхдийн инээмсэглэл өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт БЗД-ийн 3000 орчим хүүхэд багачууд цуглаж, Д.Оюунхорол сайдтай хамт хүүхдийн баярлаа тэмдэглэсэн юм.
Өдөрлөгийн үеэр БОАЖЯ-наас “Хүүхэд ба байгаль” “Нийслэл хоттойгоо танилцъя” “Хог бүрийг чихрээр сольё” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, 160 хүүхдийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн болон Түүхийн музей үзүүлсэн байна.
Энэхүү аялалыг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын...
Томуугийн вакцины эхний ээлж ирлээ
ЭМЯ-ны хүсэлтээр 175.000 хүн/тун улирлын томуугийн эсрэг вакциныг хандивлаж байгаа АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, “Даян дэлхийн эрүүл мэнд” олон улсын байгууллагын зөвлөх мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Улирлын томуугийн эсрэг хандивын вакцины эхний ээлж болох 50.000 хүн/тун вакциныг хүлээн авч, Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулж байгаа талаар ярилцлаа.
ЭМЯ-ны зүгээс дараагийн ээлжийн 125.000 хүн/тун вакциныг энэ сард багтаан ирүүлэхийг хүслээ. Зөвлөх...
“Хичээнгүй сайд”-ын амьдрал, түүхэн замналыг харуулсан үзэсгэлэн гарч байна
Монголын төр, нийгмийн зүтгэлтэн “Хичээнгүй сайд” Б.Цэрэндоржийн амьдрал, туулж ирсэн түүхэн замналтай холбоотой 70 гаруй биет үзмэрийг дэлгэсэн нэгэн сонирхолтой үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийв.
Энэ бол XX зууны түүхэнд эрдэм ухаан, гавьяа зүтгэлээрээ тодрон мөнхөрсөн төрийн хийгээд бичгийн их эрдэмтэн, ард олноо “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан “БНМАУ-ын анхны Ерөнхий сайд” Б.Цэрэндоржийн 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнг түүний үйл хэргийг...
ТОП 10 татвар төлөгч байгууллагыг зарлав
Татварын ерөнхий газраас ТОП 10 татвар төлөгч байгууллагыг шалгаруулсан байна. Эдгээр ААН-үүд нийт 4,7 их наяд төгрөгийн татварын орлогоос 2 их наяд төгрөг буюу 41,6 хувийг бүрдүүлжээ. Эдгээр 10 компанийн найм нь уул уурхайн салбарт ажиллагаа явуулдаг байна.
Эрдэнэт үйлдвэр-551,6 тэрбум төгрөг
Эрдэнэс таван толгой-392.0 тэрбум төгрөг
Оюу толгой-320,2 тэрбум төгрөг
Монголын алт-143.2 тэрбум төгрөг
АПУ-121 тэрбум төгрөг
Тавантолгой 110,6 тэрбум төгрөг
Энержиресурс 108,6...
Зайсангийн хуучин гүүрний бохирын шугамыг шилжүүлнэ
Зайсангийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдөр хааж, бохирын шугамыг шилжүүлэхээр төлөвлөж байсан. Харин төлөвлөгөөг шинэчлэн гаргаж хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны 00:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийн энэ сарын 30-ны 06:00 цагт нээхээр төлөвлөж байна. Энэ хугацаанд хуучин, шинэ гүүрний хөдөлгөөнийг хаахгүй юм.
Улсын хэмжээнд 132 вагон шатахуун тээвэрлэж байна
Монгол Улсын хэмжээнд 132 вагон АИ-92 шатахуун 2025.11.02-ны байдлаар байгаа талаар АҮЭБЯ-наас мэдээллээ.
Үүнээс:
Дархан өртөөнд-7 вагонРашаант өртөөнд -10 вагонТолгойт өртөөнд-50 вагонУлаанбаатар өртөөнд -6 вагон
Багануур өртөөнд-1 вагон буулгахаар очиж, 74 вагон өртөөнүүд дээр буухад бэлэн байна.
Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөөд замд явж буй 58 вагон байна. Эдгээр вагон дараах...
ХХААХҮ-ийн сайд Дархан-Уул аймагт ажиллалаа
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр элит үрийн аж ахуйд зориулж ХХААХҮЯ-наас 500 сая төгрөгийн техникийн өргөтгөлийн хүрээнд трактор, комбайныг УГТХ-нд хүлээлгэж өгөх арга хэмжээ болсон. Энэ зуны гантай жил Монголын хөрсөнд тэсвэртэй гэдгээ баталсан “Дархан 144” сортыг улам сайжруулах, аж ахуйн зориулалтаар хөгжүүлэхэд уг техникийн шинэчлэл дэм болно хэмээн үзэж байна.
Монгол улс хүнсний орон...
Модыг технологийн дагуу тарьж, арчилгааг анхаарах хэрэгтэй
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Үндэсний мод тарих өдрийн хүрээнд мод тарих ажил хийж, БОАЖЯ-тай хамтран өрх бүрд мод тарьж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байгаа” гэсэн бол Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Хан-Уул дүүргийн 15 га-д 30 мянган тарьц, суулгац суулгана.
Баянзүрх дүүрэгт 45 га-д ойн зурвас байгуулах, ойжуулах ажил эхэлсэн” хэмээн...
Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгуудын 130000 малчин иргэн төслийн үр шимийг хүртэнэ
“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн нээлт Ховд аймагт боллоо.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хүрээнд байгуулагдсан Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөл 2021 оны 7-р сараас эхэлсэн.
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-20.9
°
C
-20.9
°
-20.9
°
84%
0kmh
35%
Ням
-12
°
Дав
-11
°
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-10
°
- Advertisement -







































