-26.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 11, 2025

Нийгэм

Хилчид гурван иргэний амь насыг аварлаа

Хилийн цэргийн 0286 дугаар ангийн хошууч А.Батгэрэл ахлагчтай, ахлах ахлагч Х.Очир-Эрдэнэ, Э.Очирбат, О.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй бүлэг Булган аймгийн Тэшиг сумын Шавартын хөндий хэмээх газар халтиргаатай замд портер машинтай унаж осолдсон гурван иргэнийг олж, анхны тусламж үзүүлжээ. Хилчдэдээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

“Токио тунхаглал 2023” хамтарсан мэдэгдэл гаргалаа

-Шударга, хүртээмжтэй нийгмийг цогцлооход дэлхийн хотууд нэгдэнэ- “G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форум Японы Токио хотноо болж өнгөрлөө. Дэлхий дахинд, хүн төрөлхтөнд, хотуудад тулгамдаж буй асуудлууд, бэрхшээл сорилтуудыг хамтдаа даван туулах талаар хэлэлцэж, цаашид шударга, тогтвортой нийгмийг бүтээхийн төлөө хотын удирдлагууд туршлагаасаа хуваалцан, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Цаашдын хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн энэхүү...

1008 айлын орон сууц баригдана

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 1008 айлын орон сууц бүхий “Ногоон нуур” хорооллын шав тавилаа. Монгол Улсын Засгийн газар хүн амын орон сууцны хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэ хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох 1008 айлын орон сууцны цогцолбор хорооллын шавыг өнөөдөр тавьж байна. Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 давхар найман...

Цахим системээр хүсэлт гаргасан 22 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгов

Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа явуулахаар 29 байгууллагаас МХЕГ-ын цахим үйлчилгээний системд 32 хүсэлт гаргасны дагуу ЦЦАБХГ-аас аюулгүйн үнэлгээ хийж, шаардлага хангасан 22 аж ахуйн нэгж, байгууллагад цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах 18, цацрагийн үүсгүүр импортлох 4, нийт 22 тусгай зөвшөөрөл олгосон байна.

2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд, оршин суугчдын саналыг тусган, хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах...

Баруун бүсийн МСҮТ-ийн багш ажилчдын урлаг спортын наадам нээлтээ хийлээ

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн төв талбайд Хөдөлмөрийн баатар А.Зайтиний нэрэмжит Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн зохион байгуулж буй IV спортын наадмын нээлтийн ажиллагаа боллоо. Үйл ажиллагааг аймгийн Засаг дарга бөгөөд МСҮТ-ийн удирдах зөвлөлийн дарга А.Гылымхан, Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирал И.Жанболат нар  нээж үг хэллээ. Нээлтмийн арга хэмжээнд аймгийн ХХҮГ ын дарга Б.Сьезхан, БТСГ-ын дарга Б.Бекболат, Сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн А.Ром болон  баруун таван аймгуудын МСҮТ-ийн захирал, төлөөлөгч,...

Энхтайваны гүүрний зураг төслийн 60 хувийг шинэчлээд байна

 Энхтайваны гүүрийн засварын талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр, “ГБЭТ” компанийн ерөнхий инженер Э.Тодгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр “Энхтайваны гүүрийг 1958 оноос хойш шинэчлээгүй, ашиглалтын засвар хоёр удаа хэсэгчлэн хийсэн. Ашиглалтын шаардлагад нийцэхгүй хийцлэлийн хувьд явган зам хөндий, ус зайлуулах систем хангалтгүй хэсэг бий. Бетоноор хэсэгчлэн цутгаад явахад замын ачаалал ихэснэ. Тиймээс Энхтайваны гүүрний зургийн ажлыг “ГБЭТ” компани 60 хувьтай гүйцэтгэж байна....

Коронавируст халдварын 2,366 тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2366 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 102 669 болж байна. Шинэ тохиолдлын 2361 нь дотоодын халдвар бөгөөд нийслэлд 1482, хөдөө орон нутагт 879, эмнэлгээс шалтгаалсан 5 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдийн байдлаар дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 101 820, эмнэлгээс...

Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх хурлын товыг зарлагдахгүй байна гэв

НИТХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 16 гишүүн НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлаархи өргөх бичгийг энэ сарын 17-ны өдөр хүргүүлсэн. Улмаар НИТХ дахь АН-ын бүлгийн 11 төлөөлөгч Ц.Сандуйг огцруулах асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл хуулийн дагуу өнөөдөр Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч тов нь зарлагдахгүй байгаа тул НИТХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий хэвлэлийнхэнд хандлаа.  Мэдээллийн эхэнд төлөөлөгчид НИТХ-ын ээлжит бус...

С.Амарсайхан: Чанар нь амжилттай бизнес, засаглалын зөв тогтолцоо, амьдралын баталгаа юм

Чанар, стандарт нь эдийн засаг, бизнес талаасаа засаглалын зөв тогтолцоо, амжилттай бизнес болдог. Мөн эрүүл нийгмийн харилцаа, бидний амар тайван амьдралын баталгаа юм гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр болсон Үндэсний чанарын чуулганыг нээж хэлэхдээ онцоллоо. Тэрбээр, “Чанар бол стандартын илэрхийлэл. Стандарт нь чанарын баталгаа байдаг” гэдгийг тэмдэглэн хэлээд, улсын хэмжээнд бүх түвшинд чанар, стандартыг өдөр тутмынхаа ажил, үйлчилгээ, амьдралдаа эрхэмлэн, түүгээр дамжуулан чанартай бараа,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
69%
1kmh
40%
Баа
-16 °
Бям
-16 °
Ням
-12 °
Дав
-13 °
Мяг
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ