Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хоёр дүүрэгт хүн мал амьтны гоц халдварт өвчин бүртгэгдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал эмнэлэгүүдтэй хамтран хүн мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлээд байна.
Баянзүрх дүүргийн хувьд урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авсан тул одоогоор шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгааг албаны эх...
“Дээлтэй Монгол” наадам боллоо
Үндэсний их баяр наадмыг угтан, “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулж байна.
Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өв болон Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадмыг 18 дахь жилдээ зохион байгууллаа.
Зургаан хувийн зээлд 520 иргэн хамрагдаад байна
Орон сууцны ипотекийн жилийн 6 хувийн хүүтэй зээлийг 10 дугаар сарын 29-ний байдлаар нийт 520 иргэнд олгоод байна. Үүнд өнөөдрийн байдлаар нийт 37.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргажээ. Хөдөө, орон нутагт 145 зээлийн хүсэлт ирснээс 7.8 тэрбум төгрөгийн зээлийг олгоод буйг Монголбанкнаас мэдээллээ.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журам өөрчлөгдсөнөөр жилийн 6 хувийн хүүтэй зээлийг энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хүсэлт гаргасан иргэдэд...
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдвээр гурван хэлэлцүүлэг болно
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулах аж. Тодруулбал, энэ сарын 15-нд “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт дэд хэлэлцүүлгийг хийнэ. Хэлэлцүүлгээр агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр...
Үерийн усанд боогдсон иргэдийг нүүлгэн шилжүүллээ
Архангай аймгийн Хотонт суманд өчигдөр буюу 07 дугаар сарын 11-ний өдрийн 21:59 цагт дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Үерийн усанд 17 иргэн боогдож, 40 айл өрхийн 17 гэр, 23 байшин, 4 хүнсний дэлгүүр, 4 цайны газар, 2 агуулах үерийн усанд автсан бөгөөд Онцгой байдлын газрын...
“УЛААНБААТАР МАРАФОН-2018” олон улсын гүйлтийн бүртгэл явагдаж байна
“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 2018 оны тавдугаар сарын 19–ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар холбогдох албаныхан мэдээлэл өгсөн юм.
Уг тэмцээн нь сонирхогчийн болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрөл ангиллаар явагдах ба сонирхогчийн төрөлд 5000м гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500м гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/...
Сайжруулсан шахмал түлшний 62 мянган тонны нөөц байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Сайжруулсан түлшний 62 мянган тонны нөөц байгаа аж.
Мөн 35 тээврийн компанитай сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн гэрээ байгуулан 200 мянга гаруй өрхийн түлшийг түгээн тээвэрлэж, хомсдол үүсэхээс сэргийлэн ажиллаж байна. Коронавируст халдварт өвчний...
Барилга угсралтын ажлыг аюулгүй байдлыг ханган гүйцэтгэхийг зөвлөж байна
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт барилга угсралтын стандарт, аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт барилгын түр хашааны стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын байгууллагуудад шаардлага хүргүүллээ.
Энэ талаар Хотын стандарт, хяналтын газрын Худалдаа үйлчилгээний стандартын хэлтсийн дарга Н.Билэгсайхан “Өнгөрсөн жилийн судалгаагаар нийслэлийн хэмжээнд...
ОХУ-д байгаа иргэдээ энэ сарын 9, 10-нд татна
ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийг энэ сарын 9, 10-ны 09.00-18.00 цагт Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх болсон талаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.
Мөн нутаг буцах хүсэлтэй иргэдийг “COVID-19”-ийн шинжилгээнд хамрагдсан баримт, ОБЕГ-ын дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөр буюу 1 сая 50 мянган төгрөг тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас /регистрация по месту жительства/, хувийн аюулгүй байдлаа...
Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршлыг танилцуулж байна
НИТХ-аас тогтоол гарч, 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га газар, 2021 онд 38 байршлын 20.67 га газар буюу нийт 108 байршлын 208.33 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэжээ. Харин энэ жилийн хувьд нийслэлийн зургаан дүүргийн 25 байршлын 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр төлөвлөсөн байна.
Тодруулбал,
Баянгол дүүрэгт дөрвөн байршил бүхий...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-9.9
°
C
-9.9
°
-9.9
°
79%
0kmh
40%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-19
°
- Advertisement -



































