11 аймгийн 30 сум цагаан зудтай байна
Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг, таван хувьд бага эрсдэлтэй гарсан.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд...
Ус их тогтдог байршилд борооны ус зайлуулах шугам угсарч байна
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 2-24 байр орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна.
Тодруулбал, тус байршилд түр зуурын усархаг бороо ороход ус ихээр тогтож, иргэд зорчиж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг байна. Иймд Геодези, усны барилга, байгууламжийн газар уг байршилд борооны ус зайлуулах 410 метр шугам угсралтын ажлыг эхлүүллээ.
Монгол бөхөнгийн тоо толгой өссөн байна
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч тооллого судалгааг 2021 оны 10 сарын 30-наас 11 сарын 8-ний өдрүүдэд хийлээ. Хээрийн судалгааны ажлын үр дүнд монгол бөхөнгийн тоо толгой 10 мянга орчим байгааг тогтоожээ.
Дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөнгийн тоо толгойг тогтоох, цаашдын хамгааллын арга хэмжээг зөв төлөвлөхөд шаардлагатай мэдээлэл цуглуулахдаа...
Мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөг өнөөдөр болно
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-тай хамтран мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13:00-18:00 цагийн хооронд нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд байрлах Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв, “MKIT” сургалтын төвд зохион байгуулна.
Тус өдөрлөгт мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж, МСҮТ, сургалтын төв төгссөн залуучууд болон төгсөх ангийн оюутнууд хамрагдах боломжтой...
Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд цөөн тоогоор үйлчилнэ
Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс холбогдох өөрчлөлтийг оруулаад байна. Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу буюу 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус, өдрийн цагаар буюу ачаалал багатай цагуудад үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулан...
“Нарантуул”, “Хархорин” зах өнөөдөр ажиллана
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарийг танилцуулж байна.
“НАРАНТУУЛ”: олон улсын худалдааны төв: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нээс 16-ныг хүртэл амарна.
ХАРХОРИН: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Долдугаар сарын 11-нээс 15-ныг хүртэл амарна.
БӨМБӨГӨР: Долдугаар сарын 8, 9-нд 11:00-18:00 цаг хүртэл ажиллаж, 17-ныг дуустал...
Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. Эдгээр багийн бүтээлийг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд олон нийтэд танилцуулж, шилдэг багуудыг зарлах юм.
Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд тогтвортой хөгжлийн зарчимд...
Дүүргийн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулна
Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой “Яаралтай тусламжийн төв” байгуулж байна.
Энэ төв эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авах бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх юм. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын...
Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилууллаа
СХД-ийн нийт 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэг үүсээд буй. Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерыг байршуулж, зөвшөөрөлгүйгээр хог хаяж байгаа иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгов. Хяналтын камерын цэгүүд 24 цаг ажиллах бөгөөд хяналтын камерын дуу, дүрсний мэдээллийг цуглуулж, зөрчил гаргасан этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авна.
Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийг ойг тэмдэглэх тухай зарлигийг гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан юм.
Зарлигт холбогдох байгууллагын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Богд хааны ордон музейд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Зарлиг гардуулах ёслол Богд хаант Монгол Улсын үеийн төрийн дуулал “Зуун лангийн жороо луус”-аар эхэлж, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Наймдугаар Богд Жавзандамба...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
71%
4kmh
40%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-21
°
Лха
-17
°
- Advertisement -






































