3-5 настай хүүхдүүдийг цэцэрлэг дээр нь ажлын цагаар бүртгэж байна
Ирэх хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тодруулбал, өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Энэ жил нийслэлийн хэмжээнд 39220 хоёр настай бүртгүүлнэ гэсэн тооцоолол байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 20000 хүүхэд хамрагдаад байгаа аж. Харин 3-5 настнуудыг уламжлалт аргаар энэ сарын 21-24-ний...
"60 тэрбумын" буюу НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах нь
НИТХ-ын Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлаар мэдээлэл хийлээ. НИТХ дахь Ардчилсан намын 11 гишүүн Ц.Сандуйг огцруулах бичигт санал нэгджээ. Тэдний хэлу буйгаар “МАН-ын гишүүд өөрсдөө 60 тэрбумтай холбоотой бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Өмнө нь НИТХ-ын дарга Ц.Сандуй НИТХ-ын ээлжит хуралдаанд “Хэрэв энэ бичлэг эвлүүлэг биш гэдэг нь нотлогдвол би өөрөө энэ ажлаа өгч, огцорно гэж хэлж байсан” гэнэ....
11 хүн дөрвөн сая төгрөг хожижээ
НӨАТ-ын урамшууллын өчигдрийн үндсэн сугалааны тохиролд 70470451 дугаар тодорч 4 сая төгрөгийн 11 азтан тодорлоо.
Сугалаагаар нийт 12665 баримт тохирсон бөгөөд үүнээс
3 орон таарч 20 мянган төгрөгийн азтан 11371,
4 орон таарч 100 мянган төгрөгийн азтан 1187,
5 орон таарч 500,000 төгрөгийн азтан 96,
6 орон таарч 4 сая төгрөгийн азтан 11 тодорлоо.
Хүчтэй хуй салхинд 100 гаруй айлын гэр, байшин нурж сүйджээ
Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийг өнгөрсөн баасан гарагт хүчтэй хуй салхи дайрч, 100 гаруй айлын гэр, байшин нурж сүйдсэн мэдээлэл байна. Харин хүчтэй салхины улмаас хоёр хүн бэртэж, 47 айлын хашаа нурж, 13 айлын гэр салхинд хийсч, 20 гаруй айлын байшингийн цонх хагарч дээвэр нь нурсан байна. Тиймээс Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн дараа ажлын хэсэг гаргаж шуурхай ажиллаж хохирлын хэмжээг тогтоожээ. Гамшгийн улмаас...
Бадмаа баян байдгийн нууц
Өнгөрсөн онд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсон “Баян Бадмаа” очсон газар болгоноо дампууруулдгаараа алдартай. Гэсэн ч тэр өөрөө баян хоцордгийн нууц нь юу юм бэ?
Энэ талаараа ном бичвэл ч бас ядарсан түмэн амьтанд тус болно доо. Эдийн засаг хүндэрч, хүн бүр бүсээ чангалж байхад баян тансгаараа гайхуулж байгаа цорын ганц хүн нь Х.Бадамсүрэн байх. Түүний тухай хэлэх сайн үг олддоггүй гэмээр.
Эрхүүд төгсөж ирээд уул...
Барилгаас үсэрсэн охид сэхээнд байна гэв
Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин амиа хорлохыг завдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан. Азаар 9 давхараас үсэрсэн охид амьд байгаа гэнэ. Тэд эмнэлэгт сэхээнд байгаа юм байна.
Хэргийн газар Онцгой, цагдаагийн албан хаагчид ажилласан. Чухам ямар шалтгаанаар ийнхүү амиа хорлохыг завдсаныг тодруулахаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Охидын биеийн байдал маш муу байгаа гэнэ.
НҮБ-ийн ХХААБ-аас 60 сая төгрөгийн хадлангийн техник тоног төхөөрөмж өгөв
ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвд НҮБ-ын ХХААБ-аас өнөөдөр /2017.08.06/ 60 сая төгрөгийн хадлангийн техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. “Ган, зуд хавсарсан хүндрэлд яаралтай тусламж үзүүлэх, даван туулах чадавхийг бэхжүүлэх” техник, хамтын ажиллагааны ТСР/МОН/3602 төслийн дэмжлэгтэйгээр нийлүүлэгдэж буй техник, тоног төхөөрөмжийг гардуулах үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн Үйлдвэр технологийн албаны дарга Я.Оюунбилэг, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг...
"Үндэсний стартап фанд" ХХК-тай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ
БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа, "Үндэсний стартап фанд" ХХК-ийн захирал Э.Базаррагчаа нар өнөөдөр /2017.08.16/ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын “Үндэсний инновацийн тогтолцоо”-г хөгжүүлэх ажлын хүрээнд гарааны компаниудын инновацийн төслийг үнэлэх, сайжруулах чиглэлээр хамтарсан сургалт, зөвлөгөө өгөх, дотоод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инновацийн бүтээгдэхүүнийг бий болгох, гарааны компанийг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор хамтран...
Энэ хичээлийн жилд ОХУ-д 450 иргэн тэтгэлгээр суралцана
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ОХУ-с Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр /2017.08.15/ хүлээн авч уулзлаа. И.К.Азизов уулзалтын эхэнд "Бидний хамтын ажиллагааны томоохон чиглэл бол боловсролын салбар юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж байна. 2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 450 монгол иргэн тэтгэлгээр суралцана. Бид энэ тоог 500 хүртэл...
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Турк улсын Гааль, худалдааны дэд сайдыг хүлээн авч уулзав
ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Бүгд Найрамдах Турк улсын Гааль, худалдааны дэд сайд Фатих Чифчи, Элчин сайд Ахмет Язал, Гааль худалдааны яамны Европын Холбоо болон Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Хасан Косэоглу тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч/2017.08.14/ уулзлаа. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле хоёр орны хамтын ажиллагааны талаар, яамны бодлого, авч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр “ Монгол Улсын Засгийн газар...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
70%
1kmh
0%
Лха
-19
°
Пүр
-14
°
Баа
-16
°
Бям
-12
°
Ням
-19
°
- Advertisement -










































