-27.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 13, 2025

Нийгэм

Эрчим хүчний салбарт 42 сая ам.доллар зарцуулна

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Эрчим хүчний төсөл 2”-ын санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Чойжилсүрэнд олголоо. Дэлхийн банкнаас авах 42 сая ам.долларын зээлээр “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн түгээх шугам, сүлжээ, дэд станцуудыг өргөтгөн шинэчилж, эрчим хүчний төлөвлөлтийн программ хангамжийг сайжруулах юм. Мөн баруун бүсэд 10 МВт-ын...

Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчиллөө

Тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал: Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Улсын баяр наадамтай хамтатган долоодугаар сарын 21-22-нд, Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд, Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар боллоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн...

Төв аймаг хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо

Төв аймгийн Зуунмод сумын Баруун зуунмод багийн 3,5 км авто зам, Баянхошуу багийн 2,5 км нийт 6 км хатуу хучилттай авто зам баригдаж хөдөлгөөний хэсгээ өнөөдөр нээлээ. Тус замын ажил 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан боловч хөрөнгө нь шийдэгдэлгүй ажил нь зогссон байсан юм. Дутуу орхигдоод удсаны улмаас эвдэрч өмнө хийсэн ажил нь үр дүнгүй болсон, тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж...

Сонгуулийн Ерөнхий Хорооны байрны гадаа жагслаа

Монголын Ардчилсан Холбооноос Сонгуулийн Ерөнхий хороонд дахин санал хураалтын товыг наашлуулах шаардлага хүргүүлээд байгаа. Түүнчлэн тус холбооны гишүүд СЕХ-ны байрны гадаа талбайд нь жагсаал хийж байна. Тэд сонгуулийг хуулийн дагуу шударга явуулах, хуулиа биелүүлэх, эрх баригчдаас хараат бус ажиллах, ард түмний эрх ашигт үйлчлэхийг шаардаж байгаа аж.

Орбитын уулзвараас Толгойт хүрэх замыг засч байна

Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн хүрээнд авто замын хөдөлгөөнийг 2017 оны 6 дугаар сарын 28-наы өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны 23 цаг хүртэл хязгаарлаж, хучилтын ажил хийж байна. Иймд иргэд дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөндөө соёлтой оролцоорой

Хуушуурын зөвшөөрлийн материал авах хугацааг сунгалаа

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам удахгүй болно. Баяр наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг зургадугаар сарын 16-27-ны өдрүүдэд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүлээн авсан. Тэгвэл зөвшөөрөл хүссэн материал хүлээн авах хугацааг гурван хоногоор сунгаж энэ сарын 30-ны өдрийг хүртэл СХД-ийн Засаг даргын тамгын газрын...

Долдугаар сарын нэгэнд бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг угтан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулахаар боллоо. Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, дүүргийн өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилготой их цэвэрлэгээ долдугаар сарын 1-ний өдөр буюу ирэх бямба гарагт болно. Энэ удаагийн их цэвэрлэгээнд...

Толгойт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

Сонгинохайрхан дүүргийн 3, 4 дүгээр хороонд байрлах Толгойтын гудамжны автозамын шинэчлэлтийн ажлын хүрээнд Толгойтын эцсээс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Үүний дагуу дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 28-аас долоодугаар сарын 3-ыг хүртэл хязгаарлах тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 11326352, 11323176 дугаарын утсанд 24...

Шүлхийн вакцинжуулалт 78.7 хувьтай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Мал амьтаны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Уг захирамжийн дагуу нийслэлийн Багахангай, Багануур, Налайх, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа малтай өрхүүдийн үхрийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ажлыг хийж байна. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын явц нийтдээ 72935 мал таригдахаас 57396 мал таригдаж, явц 78.7 хувьтай...

Түймэрт 66 мянган га талбай өртжээ

Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийслэлд 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 100 удаа, нийт 116 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна. Өнөөдрийн байдлаар Булган аймаг Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Бугат суманд тус бүр 1, Сэлэнгэ...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
2kmh
0%
Ням
-12 °
Дав
-11 °
Мяг
-13 °
Лха
-9 °
Пүр
-6 °
- Advertisement -

Шинэ мэдээ