Сонгуулийн Ерөнхий Хорооны байрны гадаа жагслаа

Монголын Ардчилсан Холбооноос Сонгуулийн Ерөнхий хороонд дахин санал хураалтын товыг наашлуулах шаардлага хүргүүлээд байгаа.

Түүнчлэн тус холбооны гишүүд СЕХ-ны байрны гадаа талбайд нь жагсаал хийж байна.

Тэд сонгуулийг хуулийн дагуу шударга явуулах, хуулиа биелүүлэх, эрх баригчдаас хараат бус ажиллах, ард түмний эрх ашигт үйлчлэхийг шаардаж байгаа аж.