Хуушуурын зөвшөөрлийн материал авах хугацааг сунгалаа

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам удахгүй болно.

Баяр наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг зургадугаар сарын 16-27-ны өдрүүдэд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүлээн авсан. Тэгвэл зөвшөөрөл хүссэн материал хүлээн авах хугацааг гурван хоногоор сунгаж энэ сарын 30-ны өдрийг хүртэл СХД-ийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хүлээн авахаар болжээ.

Энэ жилийн баяр наадмаар Хүй долоо худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100, нийт 800 зөвшөөрөл олгохоор болсон.