"РОБОТЕК-2018" роботын тэмцээн зохион байгуулагдлаа
Монголын Электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Роботек-2018” роботын тэмцээнийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр МҮОНРТ-д амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад СТЕМ боловсролын аргаар бүтээлч сэтгэлгээ, багийн ажиллагаа, сэтгэн бодох чадваруудыг хөгжүүлэх, физик, математик болон бусад байгалийн ухааны чиглэлээр ашиглах, хичээлийг сонирхолтой, биет болгох анхан...
Монголын эдийн засгийн чуулган - 2018 "Хүчээ нэгтгэе" уриатайгаар төрийн ордонд эхэллээ
Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн Эдийн засгийн чуулганд Засгийн газрын гишүүд, бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга, хувийн хэвшлүүд өргөнөөр оролцохоос гадна анх удаа 18 аймгийн Засаг дарга нар оролцож буй.
Дэлхийн банк группийн Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг хүндэт зочноор оролцож, “Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж” сэдвээр илтгэл тавих юм. Түүнчлэн өнөөдөр “Санхүү ба хөрөнгийн...
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхныг шагналаа
Нийгмийн хамгааллын салбарт үр бүтээлтэй олон жил ажиллаж, нийслэл хотоо хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан албан хаагчдыг Нийслэлийн Засаг даргын шагналаар шагналаа.
Шагналыг Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар гардуулан өгөв. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Та бүхэнд...
Японы буцалтгүй тусламжаар Өлгий сумын IV бүрэн дунд сургуульд их засварын ажил хийгдэнэ
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ж.Аргынбайн нэрэмжит ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд их засварын ажил хийгдэхээр боллоо.
Өчигдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах...
“Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-нд болно
“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр “Үндэсний номын баяр”, олон улсын “Ulaanbaatar book fair” номын баярыг зохион байгуулдаг. Тус байгууллага уламжлал болсон номын баяраа төв талбайдаа зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохих зөвшөөрлийг өнөөдөр олгосон байна.
Энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдах “Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-ны өдөр 09:00-17:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох юм.
“Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөгийн нээлт боллоо
Дэлхий даяар жил бүрийн тавдугаар дугаар сарын 17-ны өдрийг “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Цусны даралтаа хянаж сурцгаая” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”-гаас хамтран “Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөгийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар,...
Ерөнхийлөгчид захидал бичих аян эхлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” /“Good neighbors”/ Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэг хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяныг эхлүүллээ.
Аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 6-18 хүртэлх насны хүүхдүүд захидал бичих, гар зураг зурах хэлбэрээр оролцох боломжтой.
“Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяны хүрээнд захидал болон...
Энэ онд иргэдэд 8600 гаруй га газрыг үнэгүй өмчлүүлнэ
Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн “Иргэдэд 2018 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг батлав.
Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8605 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 30 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр санал ирүүлсэн байна. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх 30 га газрын найман хувийг төмс, хүнсний ногоо тарих, 92 хувийг газар тариалангаас бусад зориулалтаар олгох...
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр боллоо
Норвегийн Тусламжийн Байгууллага, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд тохирсон хөгжлийг дэмжих зорилго бүхий уг төслийн анхны баримт бичиг болох хоёр талын саналыг тусгасан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурагдлаа. Тодруулбал, Норвегийн Тусламжийн байгууллагаас Баян-Өлгий аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү төслийн хүрээнд хоёр тал аймагтаа амьдарч...
Дэлхийд өрсөлдөгч монгол брэндийг тодруулна
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газартай хамтран “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 17-20-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болох юм.
Энэ талаар өнөөдөр МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
84%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-22
°
Ням
-16
°
Дав
-13
°
- Advertisement -









































