Газар үнэгүй эзэмших хуулийн хугацааг сунгалаа
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөлд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх үйл ажиллагааг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 10 жилд хэрэгжүүлж дуусгах мөн хуульд тусгах шаардлагатай нэр томъёоны тодорхойлолт, төрөөс газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, газар...
Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн барилгуудад шалгалт хийлээ
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид хяналт шалгалт явуулах удирдамжийн хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянзүрх, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн 29 аж ахуй нэгжийн барилга байгууламжид аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтын ажлын хэсэг нийт 232 зөрчил илрүүлэн газар дээр нь 24.5 хувийг арилгуулан бусад зөрчлийг засуулах талаар улсын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл зэрэг албан бичгийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин...
Өнөөдөр иргэдийн гарын хээний дардсыг авч дурсгал болгон өгнө
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр 10:00-16:00 цагт зохион байгуулагдагдана. Уг арга хэмжээнд иргэдэд дараах үйлчилгээнүүдийг үзүүлнэ. Үүнд:
1. Иргэдээс өргөдөл, гомдол хүлээж авах
2. 2018 онд хийгдсэн шинжилгээний талаарх статистик мэдээ өгөх
3. Иргэдийн гарын хээний дардсыг авч дурсгал болгон өгөх
4. Хуурамч мөнгөн тэмдэгт танилцуулах, Иргэний бичиг баримтын нууцлалыг танилцуулах, Микроскоп /45х/
5. Цусны үнэгүй бүлэг тогтоох
6. Шинжээчдийн зөөврийн цүнхийг танилцуулах, шинжилгээ хийх, явуулах журам, зааварын талаар...
"Korean air" компанийн эзний бага охин ажилчидтайгаа зүй бус харилцдаг байжээ
БНСУ-ын Агаарын Korean air компанийн захирлын бага охин ажилчидтайгаа зүй бус харилцдаг байсан нь ил болжээ. Тодруулбал, бага охин Чо Хён Мин нь компанийнхаа маркетинг зар сурталчилгааг хариуцаж ажилдаг бөгөөд өөрт нь таалагдахгүй зүйлс гарвал ажилчидруугаа ус цацах, чанга дуугаар зандрах, биед нь хүрэх зэрэг зүй бус харилцдаг байсан талаар нэгэн ажилтан нь олон нийтэд ил болголоо.
Түүнийг мөрдөн байцааж байгаа бөгөөд байцаалт дууссаны дараа...
Төрийн албан хаагчдын ажил 08.00 цагт эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргасан.
Тодруулбал, Авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг дөрөвдүгээр сарын 15-наас 08 цаг 00 минут, дуусах цагийг 17 цаг 00 минут байхаар тогтоосон билээ.
Одоо мөрдөж буй захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагын ажил 08.30...
Ажилгүй иргэдийн 58.3 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд гуравдугаар сарын эцэст 34.2 мянга болжээ. Үүнээс 23.1 (67.6 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.1 (32.4 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 11.3 (32.8 хувь) мянган хүнээр, өмнөх сараас 1.5 (5.9 хувь) мянган хүнээр буурч, 23.1 мянга болсны 12.1 (52.5 хувь) мянга нь эмэгтэйчүүд...
Их цэвэрлэгээ 7 хоногийн хугацаатай хойшлогдлоо
Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн улмаас "Их цэвэрлэгээний 90 минут" арга хэмжээг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж, 04-р сарын 21-ний Бямба гаригт зохион байгуулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс шийдвэрлэлээ.
Бүх нийтийн Их цэвэрлэгээнд хугацаа хойшилсноос өөр ямар нэг өөрчлөлт орохгүй болохыг мэдэгдэж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 04 сарын 21-нд 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн хэмжээнд өрнөх юм.
Нээлтийн үйл...
Нийтийн тээврийн 17 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/305 дугаар “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг өглөө 8:00 цаг болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт дараах өөрчлөлт хийгдэж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэл өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан...
Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбатыг эцсийн замд нь үдлээ
1968 оны Олимпийн мөнгөн медальт, 1967 оны ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын Дархан аварга Жигжидийн Мөнхбат энэ сарын 09-нд 76 насандаа өвчний улмаас таалал төгссөн билээ.
Тэрээр 1941 оны зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төржээ. Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг...
Төрөлт өмнөх оноос 12.2 хувиар нэмэгджээ
Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны I улирлын статистик судалгаагаар улсын хэмжээнд 18 556 эх амаржиж, 18671 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Эхний улиралд 1000 хүнд ногдох төрөлт 5.8, нас баралт 1.4 болсон байна. Эл тоон судалгаа нь өнгөрөгч оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.5 пункт, нас баралт 0.2 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.3...
Цаг агаар
Ulaanbaatar
overcast clouds
-9.9
°
C
-9.9
°
-9.9
°
57%
0kmh
87%
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-19
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -







































