Зарим нутгаар хүчтэй цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулав
Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.
Энэ сарын 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно.
Салхи 14-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр,...
Төв цэвэрлэх байгууламжид хэт авиан тоног төхөөрөмжийг суурилууллаа
Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 1200-1500м3 лаг ялгардаг. Тус ялгарсан лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалттай ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулж, туршилт тохируулгын ажил хийгдэж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэт авиан тоног төхөөрөмжийн ажиллагаа хэр байгаатай газар дээр нь очиж танилцлаа.
Монгол Улсын...
“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ” хөдөлмөрийн яармаг болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хөдөлмөрийн яармагийг дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулна. Энэ талаарх мэдээллийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг нар өнөөдөр сэтгүүлчдэд өглөө.
Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус,...
Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт явууллаа
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн НЗДТГ, НБГ, НӨХГ, ШУТИС-тай хамтран 239 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, бага ангийн сурагчдын хоол хүнсний чанар, аюулгүй байдал, сургалтын орчин, сургуулийн цайны газруудад хэрэглэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтад нийслэлийн төрийн өмчийн 134, төрийн бус өмчийн 105 сургууль хамрагдлаа. Ерөнхий боловсролын сургуулийн цайны газруудын үйл ажиллагааг “Хоол үйлдвэрлэл,...
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 30 хоног хорих шийдвэр гаргалаа
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 30 хоног үргэлжлүүлэн баривчилах шийдвэр гаргав.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн АТГ-аас энэ сарын 10-нд баривчилсан. Улмаар энэ сарын 11-нд...
Хууль бус Монголын үндэсний бөхийн холбооны тарьсан балаг дуусахгүй нь
Монголын үндэсний бөхийн холбооны нэрээр далимдуулан өөрсдийн ашиг сонирхлын төлөө хэт улайран зүтгэж буй Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хувьд, хүний амь настай холбоотой асуудал юу ч биш бололтой. Холбооныхоо үндсэн чиг зарчмаас хазайж, хэтийн үйл ажиллагааг эрх мэдэл, өнгө мөнгөний нүдээр харах болсон тэд тамга тэмдгээ булаацалдсаар өдийг хүрсэн.
Түүгээр ч үл барам, бөхөө дээдэлдэг түмэн олны хандив тусламжаар анхлан суурийг нь тавьсан Монгол бөхийн өргөөг...
Үйлчилгээний төвүүдэд хяналт шалгалт хийж байна
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
Шалгалтын ажлын хэсэг энэ сарын 9-11-ыг хүртэлх хугацаанд “Мишээл экспо”, “Хүннү молл”, “Гэгээнтэн”, “Оюуны ундраа групп” ХХК-ийн “Зайсан хийц”, “Тайм Скүэр” зэрэг худалдааны төвийг шалгаж, аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.
Түүнчлэн галын аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй 2...
НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид Хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийлэлтэй "тэмцэхээ" илэрхийллээ
Нийгэмд үүсээд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн шинжтэй гэмт хэргүүд ар араасаа гарч олон нийтийг цочроон иргэдийн дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлж, томоохон хэмжээний жагсаал зохион байгуулахад хүргэсэн.
НИТХ-ын дарга С.Амарсайхан нийгэмд үүсээд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг "Хүчирхийлэлгүй хот" аяныг нийслэлийн хэмжээнд зарлан ажиллахаа мэдэгдэж байсан.
Өнөөдөр тус аяны хүрээнд НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч,...
Гадаад паспортын захиалгыг 10 цэгт авч эхэллээ
Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор гадаад паспортын үйлчилгээг төвийн 6 дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтсээс үзүүлж эхэллээ.
Иргэд харьяалал харгалзахгүйгээр дээрх 10 цэгт гадаад паспортаа энгийн, яаралтайгаар захиалах боломжтой юм. Энгийнээр захиалсан тохиолдолд ажлын 10 хоногт гарна. Үнийн хувьд 32500 төгрөг, яаралтайгаар бол ажлын 3 хоногт гарна. Үнэ нь...
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн саналыг хүлээн авахаас татгалзав
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудлуудаар нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хийж байгаа давхар...
Цаг агаар
Ulaanbaatar
overcast clouds
-9.9
°
C
-9.9
°
-9.9
°
57%
0kmh
87%
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-19
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -










































