Цахим шилжилтийг хурдасгах хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа
УИХ-аас 2021 онд баталсан Цахим хөгжлийг дэмжих хуулиуд хэрэгжиж эхэлснээр цахим шилжилтэд тодорхой үр дүнгүүд гарч байгаа ч салбарын бусад хууль хоорондын хийдэл, зөрчилтэй байдлаас шалтгаалан тодорхой бэрхшээл байсаар байна. Тухайлбал,
Цахим хөгжлийг дэмжсэн багц хуулийн хүрээнд “бичгээр” гэсэн агуулгад цаасан, эсхүл цахим хэлбэрийн аль алиныг нь хамааруулахаар заасан. Гэвч бусад салбарын хуульд “бичгээр” гэснийг хэрэгжүүлэхдээ зөвхөн цаасан хэлбэрт...
У.Хүрэлсүх: “Чингис хаан” хаад язгууртны музей монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидна
“Чингис хаан” хаад язгууртны музейг нээх ёслол 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо.
Музейд:
Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);Их Монгол Улс;Монголын Их эзэнт улс;Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан...
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд мөсөн хотхон байгуулж байна
Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхоныг байгуулж байна. Тодруулбал, хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулж буй.
Улаанбаатар хотын...
“Сүүн зам” бүжгийн наадамд Монгол, Японы 500 гаруй бүжигчин оролцов
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” бүжгийн наадмыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широгийн санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 150 гаруй хүндэт зочин, төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Анх удаа зохион байгуулж буй...
Төрийн далбаагаа хүндэтгэн мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн өдрөөр Төрийн далбаагаа Жанжин Д.Сүхбаатарын төв талбайд хүндэтгэн мандууллаа.
Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандуулсны дараа УИХ-ын дарга Д.Амарсайхан тэргүүтэй УИХ-ын гишүүд, Тамгын газрын удирдлагууд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн юм.
Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна.
Түүхт ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралын баталгаа болсон Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол,...
Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг олон нийтэд танилцуулна
Монгол Улс өнөөдөр “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-аа зарлаж, олон нийтээр хэлэлцүүлж байна.
Үндэсний стратегийг боловсруулахад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлж, төр болон хувийн хэвшил, ШУА-ийн эрдэмтэд, их, дээд сургуулийн багш болон гадаадад энэ чиглэлээр ажиллаж буй залуучуудын саналыг нэгтгэж, олон нийтэд танилцуулж байгаа юм. Энэхүү стратеги нь...
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна
Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.
Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий...
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11 цаг 00 минутад эхлэв.
Хүндэтгэлийн хуралдаан эхлэхийн өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Их Хуралдай” танхимын голд тусгайлан зассан индэрт заллаа.
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.07.07) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Хууль тогтоомжийн төсөлд дүн шинжилгээ, хууль зүйн судалгаа хийх чадавхыг сайжруулах,...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
7.1
°
C
7.1
°
7.1
°
24%
2kmh
75%
Пүр
10
°
Баа
-8
°
Бям
2
°
Ням
6
°
Дав
13
°
- Advertisement -
