Төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртлоо
Улаанбаатар хотын хүн амын суурьшил, тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдийн дийлэнх хэсэг нь нийслэлийн хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан, хотын удирдлагууд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн 4 дэх салбарыг 6 буудал орчимд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нээлтээ хийлээ. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд...
ХСҮТ орчин үеийн хүлээлгийн танхимтай боллоо
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн үүдний хэсгийг 14 хоногийн хугацаанд шинээр тохижуулж, орчин үеийн хүлээлгийн танхим бүрдүүлжээ. Ингэснээр өмнө нь үүдний хэсэгт бүртгэл хийх, шинжилгээ авах зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг байсныг зохицуулсан аж. Тодруулбал, цахим болон шуурхай бүртгэл, мэдээллийн төвийг хүлээлгийн танхим руу шилжүүлж, шинжилгээг өөр хэсэгт авдаг болжээ. Мөн хүлээлгийн танхимын хэв маягийг өөрчилж, энгийн болон тусгай хэрэгцээт хүмүүсийн ариун цэврийн өрөөг шинэчилж,...
Хүчирхийллийн эсрэг “Гинжийг тасал” үзэсгэлэнгээс
Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилготой “Гинжийг тасал -2” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Norphei Art галерейд боллоо.
“Хөөрхөн зүрх” ТББ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах “Гинжийг тасал” нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулж байна. Энэхүү кампанит...
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 104 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өнөөдөр (2020.09.17) түүний хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв.
Энэхүү хүндэтгэлийн ёслолд "Ю.Цэдэнбал академи”-ийн гишүүд, иргэд, олон нийт оролцлоо. Хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.
...
Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу Толгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани 2022 оны нэдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюу Толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүллээ. Ингэснээр Оюу Толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн...
Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбатыг эцсийн замд нь үдлээ
1968 оны Олимпийн мөнгөн медальт, 1967 оны ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын Дархан аварга Жигжидийн Мөнхбат энэ сарын 09-нд 76 насандаа өвчний улмаас таалал төгссөн билээ.
Тэрээр 1941 оны зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төржээ. Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг...
10 дугаар хорооллын шинэ өнгө төрх
Хотын удирдлагуудын зүгээс нийслэлийн ногоон байгууламж, явган зам, авто зогсоолыг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг сайжруулж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд зорчих, амарч зугаалах орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 2.8 байгаа. Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу үүнийг 2017 онд 3.2 болгож, 4 жилийн дараа 5.8 болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэлийн гол...
Улсын төсвийн төслийн талаар олон нийтээрээ хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос санаачлан Нийгмийн бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороотой хамтран “Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлгийг /2022.10.19/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Иргэд, олон нийтийн оролцоо, санал бодолд тулгуурлан улсынхаа төсвийг хэлэлцэх энэхүү анх удаагийн арга хэмжээнд танхимаар 400 гаруй, цахимаар 420 гаруй хүн шууд оролцов.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээлээ.
Монгол Улсын түүхэнд анх...
Н.Учрал: Багшийн хөгжлийн хууль нь өөрөө нийгмийн захиалга юм
-Ган тайлах хууль-
Дээр үед хэзээ ч билээ Нийтлэлч Б.Цэнддоо гуайн бичсэн багшийн талаарх нэгэн нийтлэл уншиж байсан нь санаанд оров. Тус нийтлэлд “Багшийг ааштай, царай муутай, хувцас тааруутай эсэхийг анзааран, чухалчлах нь тэр хүний эрдмээс сурах гол зорилгоос хөндийрүүлэх хортой аж. Шавь нь угаасаа багшийгаа царайлаг болгох, гоё хувцаслуулж сургах, ааш занг нь засах зорилго байхгүй. Бас гоё ганган, ялдам багштай болох нь ч...
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөв
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөлөө.
Хэлмэгдүүлэлтийг 1922-1990 оны хооронд авч үздэг бөгөөд энэ хугацаанд бүрэн бус мэдээгээр 36 мянган хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг.
Өнөөдрийн байдлаар 31 357 иргэнийг хэлмэгдсэнд тооцож цагаатгуулаад байна. Үүнээс давхардсан тоогоор нийт 19 434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-3.9
°
C
-3.9
°
-3.9
°
58%
1kmh
0%
Пүр
9
°
Баа
-8
°
Бям
2
°
Ням
4
°
Дав
12
°
- Advertisement -
