Хүүхдийн паркийг хүн бүрд нээлттэй байлгах үүднээс хашааг нь буулгалаа
Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газрыг зориулалтын дагуу ашиглах, нийслэлийн иргэн бүрд нээлттэй байлгах үүднээс хашаа, хайсыг буулгаж эхэллээ. ҮСАХ нь нийслэлийн иргэдэд хамгийн ээлтэй орчин байх ёстой гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хашаа, хайс буулгах ажлыг эхлүүлэх үедээ онцолсон юм.
Тэрбээр “ҮСАХ нь анх Хүүхдийн парк нэртэйгээр 1965 онд ашиглалтад орж...
Монгол Улс анх удаа эмэгтэй генерал цолтонтой боллоо
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт Бригадын генерал цол хүртээв.
Цэргийн дээд цол хүртсэн Г.Болор болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий...
АН-ын даргыг сонгох сунгаа эхэллээ
АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид өнөөдөр батламжаа гардан авлаа. Энэ үеэр нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Өнөөдрөөс Хэнтий аймгаас эхлүүлээд 21 аймгаараа тойрно. Уулзалтууд хийнэ. АН-ын даргын сунгаа бол зөвхөн АН-ын асуудал биш. Монгол Улсын асуудал юм.
Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай, сонгодог парламент байх уу, үгүй юу гэдгийг шийддэг сунгаа юм. Төрийн гурван өндөрлөг нэг намаас байна...
Гарааш буулгалт, орц гарц чөлөөлөлтийн ажлууд эхэллээ
Орц гарц чөлөөлөгдсөнөөр – Иргэдийн явган болон автомашинаар зорчих гарц, замууд нэмэгдэж түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой
Гарааш буулгалт газар чөлөөлөлт хийснээр – Иргэдийн амьдарч, ажиллаж байгаа газрын ойр орчимд нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилт хийгдэж иргэндээ ээлтэй орчин бүрдэнэ гэж тооцоолсон.
УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганыг нээлээ
УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр нээлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, ҮХЦ-ийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, нийслэлийн удирдлагууд биечлэн оролцов. Мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, олон улсын...
Оюу толгойн гүний уурхайн анхны тэсэлгээ хийгдлээ
Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэллээ.
Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр нээлттэй хичээл заав
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд болон урлаг, спорт зэрэг салбар бүрийг төлөөлсөн залуучуудад өнөөдөр (2022.01.21) “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр нээлттэй хичээл заалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны Төрийн ёслолын журам батлах тухай 119 дүгээр зарлигт тэгш ой тохиосон жил Монгол Улсын Үндсэн хуулийг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэхээр заасан бөгөөд уг зарлигийн 6.1.4-т...
УИХ-ын намрын ээлжит чуулганыг хаалаа
УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы хаалт өнөөдөр боллоо.
УИХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд УИХ 75 өдөр чуулж, байнгын хороод 97 удаа, дэд хороо 5, түр хороо 9 удаа хуралдсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов. Намрын ээлжит чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх чухал алхам хийн, 16 анхдагч хууль болон хуулийн...
Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан болов
Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 30 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, нийслэлийн удирдлагууд биечлэн оролцов. Мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын...
Монголын сайхан бичигтнүүдийг 25 дахь жилдээ тодрууллаа
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн-2021“ улсын уралдаанаа 25 дахь жилдээ зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Шилдэг оролцогч нарт шагнал гардуулах ёслол Монголын Уран зургийн галерейд болов.
Энэ удаагийн улсын уралдааны долоон ангилалд нийт 1500 гаруй хүн оролцжээ. Баян-Өлгий, Говь-Алтай аймаг, нийслэлийн Багахангай дүүргээс бусад бүх аймаг, дүүргээс оролцсон бөгөөд Хөвсгөл, Төв, Орхон аймгаас...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
66%
6kmh
40%
Дав
-15
°
Мяг
-12
°
Лха
-8
°
Пүр
-6
°
Баа
-5
°
- Advertisement -